Хүүхдийн эрхийн конвенц
Хүүхдийн эрхийн конвенц- Conventions on the Rights of the Child
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц (ихэвчлэн ХЭК буюу НҮБ-ын ХЭК гэж товчилдог) нь хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, соёлын эрхийг тодорхойлсон хүний эрхийн олон улсын гэрээ юм. Уг конвенцид арван найман нас хүрээгүй эсвэл үндэсний хууль тогтоомжийн дагуу насанд хүрээгүй бол аливаа хүнийг хүүхэд гэж тодорхойлдог.
Энэхүү конвенцийг баталсан эсвэл нэгдэн орсон улс орнууд олон улсын эрх зүйг дагаж мөрддөг. Тухайн улс гэрээнд гарын үсэг зурсан боловч батлаагүй тохиолдолд гэрээний заалтыг хараахан дагаж мөрдөхгүй ч гэрээний зорилгод харшлахгүй байх үүрэгтэй.
Бие даасан 18 шинжээчээс бүрдсэн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо, конвенцийг баталсан улс орнуудын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Засгийн газрууд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд тайлагнаж, өмнө нь шалгуулж, конвенцийн хэрэгжилтийг ахиулах явц, улс орондоо хүүхдийн эрхийн байдлын талаар шалгаж байх шаардлагатай. Тэдний тайлан, хорооны санал, хүсэлтийг цахим хуудаснаас нь авах боломжтой.