Хүүхэд хөгжлийн цогцолбор

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус дүүрэгт Хүүхдийн номын өргөөг байгуулан, 2015 оны 11 дүгээр сарын 26-нд үйл ажиллагааг нь эхлүүлсэн. 2015 оноос хойш номын сангийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байсан манай байгууллагын үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сараас өргөжин тэлж Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ болсон.

ЧДХХЦогцолбор нь:

  • Тус дүүргийн 3 дугаар хорооны цогболборт байрлах Хүүхдийн номын өргөө
  •  ЧД-ийн 16 дугаар хороо Хайлаастад байрлах “Ботгохон” салбар номын сан
  •  ЧД-ийн ....-р хороо Яргайтад баригдах Хүүхдийн ордон, Хүүхдийн театр
  •  Мөн дүүргийн ....-р хороо Майхан толгойд байгуулагдах ...... хүүхдийн багтаамжтай хүүхдийн  зуслан
  •  “Ботгохон” явуулын номын сан зэрэг байгууллагыг үйл ажиллагааны хувьд нэгтгэн удирдах үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Эдгээр байгууллагууд хүүхэд залуусыг хөгжүүлэхэд үйл ажиллагааны зорилгоо болгон тэдэнд мэргэжлийн баг, хамт олны тусламжтайгаар төрөл бүрийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг хүргэх юм.

Бид цаашид эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуусын сайн сайхны төлөө, тэдний тал бүрээр хөгжих нөхцөл боломжийг нь бүрдүүлж, эрдэм боловсролтой, эрүүл саруул зөв монгол хүн болгон төлөвшүүлэхийн тулд олон талт сургалт хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бидний зорилго: Хүүхэд, залуусын сурч  боловсрох, өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, үндэсний өв уламжлал, сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжилд нь дэмжлэг үзүүлэн, хүүхдийн зуслан, урлаг, спорт, шинэ техник технологи, арга барилд суурилсан олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран үзүүлнэ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 0-17 насны 582,680 хүүхэд амьдардаг тухай албан ёсны баримт бий. Тэгвэл 2022 оны байдлаар Чингэлтэй дүүрэгт 5-17 насны 35,000 гаруй хүүхэд бүртгэлтэй байна.

Дээрх хүүхдүүдийг номын сангаас гадна урлаг спорт, соёл, сэтгэл зүй, амралт зугаалгын үйлчилгээнд хамруулж, өөртөө итгэлтэй, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь түлхэц дэмжлэг үзүүлж, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд бидний үйл ажиллагааны зорилт оршиж байна.

Хүүхдийн номын өргөө

ЧД-ийн 3-р хороо бүхий цогцолбор барилгын 2-5 давхарт Хүүхдийн номын өргөө буюу номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.

Ахлах дунд, бага ангийн сурагчдад ном хэвлэлээр үйлчлэхээс гадна төрөл бүрийн сургалт, хөтөлбөрийг хуваарийн дагуу зохион байгуулдаг.

3-р давхарт сургуулийн өмнөх насныхан болоод Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үйлчлүүлдэг. Монгол ахуй, зан заншлыг харуулсан орчинд хүүхдүүд өөрт тохирсон номоо чөлөөтэй сонгон авч унших боломжтой.

4-р давхарт Шинжлэх ухааны танхим байрлана. Танхимд ЕБС-ийн дунд, ахлах ангийнхан үйлчлүүлдэг билээ. Онолын шинжлэх ухаан, байгаль, түүх, газар зүй, техникийн шинжлэх ухааны номоос гадна гадаадын уран зохиолын сүүлийн үеийн номоор үйлчилдэг. Бид энэхүү танхимаа “Цахим номын сан” болгохоор зорьж байна.

Ахлах ангийнханд зориулсан 5-р давхрын уншлагын танхимд монголын уран зохиол, нийгэм, соёл урлаг, спорт, шашин гүн ухаан, хэл шин-жлэлийн номтой. Энэ давхарт чөлөөт хэлэлцүүлэг, шинэ номын баяр, зохиолч уншигчдын уулзалт, урлагийн бэсрэг тоглолт зохиох боломжтой тайз, хөгжим техникийн хэрэгслэлтэй.

Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч хөгжих боломжоор хангаж, тэдэнд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж, мэдлэг мэдээлэл олж авахад нь туслах нь манай номын өргөөний бас нэгэн зорилго. Иймээс хөгжлийн бэрх-шээлтэй ялан-гуяа харааны бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, сонсдог ном, брайль үсгийн номуудаар сан хөмрөгөө баяжуулахаар ажиллаж байна. Давхар бүрт байрлах уншлагын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.

“Ботгохон” салбар номын сан

Ном соёлын үйлчилгээг алслагдсан нутаг дэвсгэрийн хүүхэд багачуудад хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастад 3400 гаруй номтой, уншлагын танхим, сургалтын өрөө, кино үзвэрийн танхимаас бүрдсэн “Ботгохон” салбар номын санг ажиллуулж байна.

           ЧД-ийн .....-р хороо Яргайтад байрлах Хүүхдийн ордон бүхий хүүхдийн театрыг тун удахгүй ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэхүү ордон ашиглалтанд орвол соёл урлагийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа алслагдсан хороодын хүүхэд багачуудад түлхүү үйлчилж, тэднийг соён гэгээрүүлэхэд тус нэмэр болох юм. Энэхүү ордон маань хүүхдийн кино жүжиг, урлаг спортын секц дугуйлан, гар урлал зэрэг төрлийн сургалт дамжаа зохион байгуулах орчин нөхцөлтэй байна.

ЧД-ийн ....-р хороо Майхан толгойд байгуулагдах хүүхдийн зусланд дүүргийн хүүхэд багачуудын зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, хүүхэд хөгжүүлэх сургалт хөтөлбөрт тэднийг хамруулах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

Цаашид энэхүү зусланг хүүхэд багачуудад улирал харгалзахгүй үйлчилдэг болгох тал дээр анхаарах болно.

"Ботгохон" явуулын номын сан

“Ботгохон” явуулын номын сангийн автобус хуваарийн дагуу алслагдсан хороодын нутаг дэвсгэр дэх сургуулиудад очиж үйлчилдэг.

"Хамтран ажиллагч байгууллагууд"

Төрийн

  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Нийслэлийн Хүүхэд хүмүүжлийн тусгай цогцолбор
  • Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд


Төрийн бус байгууллага

  • “Гүүднэйборс” Олон улсын төрийн бус байгууллага
  • “Ворлдшэйр” Олон улсын төрийн бус байгууллага


Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хорооны цогцолбор байр, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо.

Холбоо барих дугаар: 976+83122001, 976+83122003

“Ботгохон” салбар: 976+83122005

Цахим шуудан: nomuunurgoo@gmail.com www.facebook.com/ChingelteinChildrenLibrary/

Цахим каталог: www.nomuunurgoo.mn

Цагийн хуваарь:

Даваа-Баасан 09.00 - 18.00

Бямба - 10.00 - 17.00

Ням - Амарна