Хүү процесс

Үйлдлийн системийн процесс нь янз бүрийн шинэ процесс үүсгэх боломжтой ба тухайн үүсгэж буй процессийн(эцэг процесс) системээр явагдаж буй үйл явцын турш дуудагдаж ажилладаг. Үүсгэж буй процессийг эцэг процесс гэх ба шинээр үүссэн процессийг хүү процесс гэнэ. Хүү процесс бүр өөр шинэ процессийг үүсгэх боломжтой ба нийтэд нь үүнийг процессийн мод гэнэ. Ихэнх үйлдлийн системүүдэд(UNIX болон windows төрлийн үйлдлийн систем) зөвхөн процесс ялгагчийн дагуу процессуудыг ялгаж салгадаг. Нэмж хэлэхэд эцэг процессоос хүү процесс руу өгөгдөл дамжуулахад янз бүрийн физик болон логик нөөцүүд бий болдог. Хүү процесс нь дараах 2 шинжтэй. 1. Хүү процесс нь ерөнхийдөө эцэг процессийн хуулбар.(энэ нь эцэг процессийн програм болон өгөгдлийг өөртөө агуулна) 2. Хүү процесс нь эцэг процессийг бодвол шинэ програм болон өгөгдөлтэй.