Jump to content

Хөгсү Сабраг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын Найман амйгийн Таян хааны цэргийн жанжин. Ван хан Тэмүжин нар Найманы Буйрун хааныг довтлон цохиход Таян хааны зарлигаар Тэмүжин, Тоорил нарын цэрэгтэй Байдрагийн голд байлджээ. Хоёр этгээдийн цэрэг дийлэх дийлэгдэх нь ялгараагүй байлдаж бүхий үед Тэмүжин, Тоорил нарын дунд хагарал гарч, Тэмүжин хойш ухран Хангай уулыг давж нутагтаа буцаж иржээ. Гэтэл Хөгсү Сабраг Хэрэйдийн ван ханы холбоотон нар салан одсоныг мэдээд Ван ханы цэргийн сүүлээс нь довтлон дайрч цохисон байна. Энэ жанжины тухай мэдээ баримт хомс