Jump to content

Хөхийсүрэнгийн Батсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөхийсүрэнгийн Батсүрэн (1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн) - 2019 оны 5-р сараас Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 2012 оноос Улсын Дээд шүүхийн шүүгч.

Х.Батсүрэн нь 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи, 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажилласан байна.