Хөх хотын метро
Хөх хотын метро (Хятад: 呼和浩特地铁)-2019 оны 12 сарын 29-нд анх 1 дахь шугам нээгдсэн. 2020 оны 10-р сарын 1-нд 2 дахь 28,2 км урттай шугам ашиглалтанд орж нийт 44 өртөөтэй 49 км урт метротой болоод байна.
Метроны эрчим хүчний хэрэгцээг хангах зориулалттай хоёр дэд цахилгаан станц барьсан. Улаан, хөх гэсэн хоёр шугам байдаг. Гал тэрэгүүд нь жолоочгүй автоматаар явдаг. 3,4,5,6 дахь метроны шугамууд барихаар төлөвлөөд байгаа ажээ.
Метрог ашиглахад их хялбар. Тасалбар авах автомат машинууд нь энгийн бөгөөд олон хэлээр ярьдаг, картаар тасалбар авах боломжтой (2-6 юань). Сайхан дүрэмт хувцастай ажилтнууд нь олон тооны, найрсаг харилцаатай байдаг. Өртөөний газрын зурагны бүх тэмдэглээ нь хятад, англи галиг, худам монгол бичигтэй. Уламжлал ёсоор босоо бичдэг боловч заримдаа метронд орон зайн шалтгааны улмаас хэвтээ байдлаар бичсэн байдаг. Мөн хятад, монгол, англи хэлээр метрон дотор өртөөний нэрийг зарладаг байна.
1 дахь шугам
[засварлах | кодоор засварлах]Урт нь 21,7 км бөгөөд 20 өртөөтэй. Энэ шугам хотын баруун урд нэсэг дахь Эрүүл мэндийн "Или" талаас (Yili Health Valley) эхлээд хотын төвөөр дайрч зүүн хойно байрших Байта ("Баян" өртөө) нисэх онгоцны буудал хүрдэг байна.
2 дахь шугам
[засварлах | кодоор засварлах]Урт нь 27,3 км бөгөөд 22 өртөөтэй ажээ.