Цагааны урсгал
Нүүдэлчин олон угсаа ястаны оюуны сэтгэлгээнд олон зууны турш Цагаан өвгөний дүр дүрслэл бий болж түүхийн явцад боловсрон шинэчлэгдэж шинэ шинэ утга агуулгатай болж иржээ. Ази Дорно дахины нүүдэлчин болон суурьшмал соёлтой ард түмний дунд соёлын олон талт харилцаа, ижил ба төсөөтэй талууд олонтаа байдаг. Үүний гол төлөөлөгч нь Цагаан өвгөн юм мөн хийморийн морь, чулуун овоо нь чухал үүрэг гүйцэтгэдэг. / Ази Дорнын улсуудад оюуны чанд гэгээрэлд хүрэх, энх амгалан урт наслахын бэлгэдлийг өвгөн хүний дүрээр дүрслэн үзүүлдэг / Үүний нэгэн адил нүүдэлчин эрт дээр үеэс Цагаан өвгөний дүрийг бий болгон шүтэж дүрслэлийг нь баяжуулан ирсэн байдаг. Цагаан өвгөний дүрслэлийг анх хэзээ бий болсныг хэлэхэд бэрхтэй ч түүний дүрслэлийн онцлог дагалдах дүрүүдээс эртний хэв маягыг олж харж болох юм. өөрөө баатарын шинжийг агуулдагч хэзээ ч байлдаж байгаагүй зөвхөн баатар дайчидыг ивээн тэтгэж байсан. Цагааны урсгалын гол онцлог бол бурхад биш уулын эзэн савдаг усны эзэн лус хэмээх үзэл байдаг. Харин хүнтэй харьцах хэсэгт цагаан өвгөн хэн нэгэн настай хүний дүрээр ирж хэцүү асуудалд зөвөлгөө өгөх үлгэрлэн үзүүлэх, эш үзүүлэх гэх мэтээр харагдаж байжээ. Тиймдээ ч одоо хүртэд монголчууд цагаан өвөө ирнэ гэж идээ будаа хоолны дээж өргөх зан үйл хийдэг. Цагааны урсгал нь буддын шашины урсгалд хамаарахгүй маш том хэд хэдэн ялгаатай лам болон шавь гэж байдаггүй.үүнийгээ ч үгүйсгэдэг бөгөөд бурханы үзэл баримталалын эсрэг байдаг. нүгэл болон зовлонгийн ойлголт өөр мөн тухайлсан судар ном байхгүй. Харин мэргэн / мэргэн ард / хэмээх нэгэн жарныг өнгөрөөсөн урсгалын төлөөлөгчидөө өргөжилөж, өргөмжилөгдсөн хүн эм эмнэлзүй эмийн ургамал, мөн домын зан заншил мэргэ төлөг хийдэг байсан бөгөөд одоо ч монголд энэ зан үйлс үргэжилэж байгаа. Мэргэн хүн нь тухайн хүний асуудалд мэргэ төлөг тавих үүнд хоний дал болон 41 чулуу мэргэ тавих, маргааш болон тухайн жилийн цаг агаар, тухайн орны байр байдал, ардын ангаах ухаан, эмийн ургамал эмчилгээний талаар өндөр мэдлэгтэй нэг буюу нэлээн хэдэн хүний бүрэлдхүүнтэй байсан бөгөөд одооч энэхүү шашины зан үйл явсаар байгаа аж.
монголын нууц товчоонд цагааны урсгал болон бөөгийн харын урсгал үзэлийн талаар их тодорхой оруулж баараны үсүн өвгөн цагаан талыг хариуцна гэж заасан байдаг. цагааны урсгал нь тэнгэризм буюу тэнгэр үзлийн амин чухал үзэл урсгал юм.