Цагаан Лавай чуулга
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Цагаан лавай чуулга -Монголын үндэсний урлаг, өв соёлын уран бүтээл туурвиж, мэргэжлийн урлагийн 50 гаруй уран бүтээлчидтэйгээр соёл урлагийн олон төрлийн үзвэр үйлчилгээ зохион байгуулан, жилийн дөрвөн улиралд тогтмол ажилладаг мэргэжлийн урлагийн байгууллага юм. Монголын соёл урлагийн салбарт олон ажлын байрыг бий болгож, соёлын аялал жуулчлалын хөтөлбөрийг 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, аялал жуулчлалд зориулан ардын урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг жуулчдад зориулан хүргэж, өвлийн улиралд ч тогтмол хувиараар байнгын ажиллаж байгаа мэргэжлийн урлагийн чуулга юм.
Цагаан лавай чуулга нь Захиргаа алба, Бүжиг алба, Хөгжим, дуу алба гэсэн үндсэн 3 албатай 50 гаруй мэргэжлийн уран бүтээлчидтэй чуулга юм.
Цагаан лавай чуулгын тоглолтонд Монгол ардын уртын дуу, богино дуу, үндэсний хөгжмийн найрал, бие биелэгээ, ардын бүжиг, хөөмэйн магтаал, уран нугаралт, цам болон бөөгийн бүжиг зэрэг олон төрлийн бүтээлээр урын сангаа баяжуулж, дотоод гадаадын зах зээлд ардын урлаг өв соёлоо сурталчилан ажилладаг байна.
Уг чуулга нь -"Ган зам палас"-т байралдаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.