Цагаан амар

Зүүн өмнөд Азийн Индо-Малайн мужаас гаралтай жинхэнэ цэнгэг усны загас гэгдэх цагаан амар grass carp (Ctenopharyngodon idella) нь Мөрөгийхөн овгийн загас юм.

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Бие уртавтар, хажуугаасаа хавчиг биш, махлаг, торпед хэлбэртэй. Нуруу оливийн ногоон, биеийн хажуу бор шаргал, хэвлий цайвар, сул суусан том хайрстай. Ам тэгш бага зэрэг хагас, махлаг, хатуу уруулаар хүрээлэгдсэн, сахалгүй.

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Биеийн урт дунджаар 60-120 см, жин 40 кг хүрнэ. 7-8 насандаа биеийн урт 65-70 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Зун 6 сараас 7 сар дуустал усны дулаан 26-30 хэм болоход түрсээ хэсэгчилэн шахаж үржинэ. Атуу биеийн хэмжээнээс хамааран 237,000-1,686.000 (дунджаар 800,000) түрстэй. Түрсний голч 1.0-1.3 мм. Түрс нь уснаас бага зэрэг хүнд учир урсгалаар доош зөөгдөн урсгалын тусламжтайгаар хөвдөг. Хэрвээ түрс нь усны ёроолд доош буувал үхнэ. Өсвөр насны загас нь хөвөгч амьтад, багшраа ялаа хирономидын авгалдай, симулидын авгалдай болон замгаар хооллоно. Бие гүйцсэн нь ургамлаар хооллоно. Мөн усны ургамал болон усанд автсан эргийн ургамал, ялзмаг, шавьж болон бусад сээрнуруугүйтэнээр хооллоно.