Цагаан зарам

Цагаан зарам гэж нэрлэдэг peled (Coregonus peled) нь Цагаасагынхан овгийн цэнгэг усны загас юм.

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Нуруу бага зэрэг бараан, хажуу мөнгөлөг, гэдэс цагаан, бие өндөр, босоо. Толгойн ар хэсгээс шууд өргөссөн. Ам тэгш. Эрүү бараг тэгш, хоншоор нь доод эрүүнээсээ урт байдгаараа бусад цагаан загаснаас ялгаатай. Өөр нэг онцлох шинж нь заламгайн анхдугаар нуманд 50-65 заламгайн өргөс байдаг нь бусад зүйлүүдийнхээс харьцангуй их юм. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс олон 49- 68.

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Цагаан зарам загас нь 40-55 см, 3-5 кг хүрнэ. 2-3 насандаа бэлгэ боловсорч үржилд орох бөгөөд 12 насална. Намар болон өвөл үржих бөгөөд нуурын эргийн хатуу элс, голын хайрга чулуун ёроолд түрсээ шахна. Атуу дунджаар 5,000-85,000 түрс гаргана. Түрс жижиг, шаргал өнгөтэй. Гол төлөв хөвөгч амьтдаар хооллох бөгөөд заримдаа ёроолын сээрнуруугүйтэн амьтад, жараахай, замаг болон хөвж буй шавьжаар хооллоно.

Баг: Яргайтан Овог: Цагаасагынхан

Нуурын гүехэн хэсгээр тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн бодгалиуд үржлийн гүйдэлд орж, нуурын цутгал голуудаар цугларна. Үржлийн бус цагаар нуурын гүнд амьдарна.