Jump to content

Цагаан захтан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Цагаан захтан» (англи. white-collar worker, гэсний махчилсан орчуулга) —барууны нийгэм судлалд офиссын ажилтан, захиргааны албан тушаалтан, менежер зэрэг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг тодорхойлдог хэллэг юм.

Цагаан захтнаас гадна цэнхэр, саарал захтан (үйлчилгээний салбарын ажилтан), алтан захтан (өндөр мэргэшсэн мэргэжилтэн, эрдэмтэн бөгөөд өөрийнхөө олж авсан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бизнест ашиглаж чаддаг хүмүүс), ягаан захтан (хүүхэд асрах, эрүүл мэнд, нийгмийн ажил, багшлах чиглэлээр ажилладаг), бүүдгэр захтан (түр ажилгүй байгаа хөлсний ажилтнууд), цахим захтан (орчин үеийн Цахим технологи ашиглаж хүний өмнөөс ажил гүйцэтгэгч машин буюу робот) гэх төрлүүд байдаг байна.

Ажлын албан хувцастай холбоотой "цэнхэр захтан", "цагаан захтан" гэх албан тасалгааны хувцас нь цагаан цамц, зангианаас хальсан тул үнэн зөв тодорхойлолт байхаа больсон. Оффисын орчинд ажилчид өөр өөр өнгийн хувцас өмсөж, ажил хэргийн энгийн хувцас өмсөж болно. Үүнээс гадна ажлын үүргийн даалгаварын ялгаа ч бүдгэрч байна. Цагаан захтны ажилчид цэнхэр захтан ажил гүйцэтгэх боломжтой (эсвэл эсрэгээр). Жишээ нь, илүү албан ёсны хувцас өмссөн ч хоол бэлтгэх, үйлчлүүлэгчийн захиалга авагч рестораны менежер эсвэл барилгын туслах ажилтан байж болно.

"Цагаан захтан" гэсэн хэллэг 19-р зууны төгсгөлд гарч ирсэн бөгөөд бичиг хэргийн ажилтнуудын огцом өсөлттэй холбоотой юм. "Цагаан захтнууд" гэсэн нэр томъёог Америкийн зохиолч Аптон Синклэйр (англи. Upton Beall Sinclair, Jr.; 1878—1968) 1930-аад оны үеийн бичиг хэргийн ажилтан, захиргаа, удирдлагын ажилтнуудтай холбон тайлбарласан юм. Цагаан захтан ажилчдыг өндөр үнэлдэг, тэд цэнхэр захтай харьцуулахад илүү боловсролтой байдаг байсан ажээ.

А.Синклэйр энэ хэллэгийг 19-20-р зууны эхэн үед Европ, Америкийн бичиг хэргийн ажилтнууд бараг үргэлж цагаан захтай цамц эсвэл салдаг цагаан захтай цамц түгээмэл өмсдөг байсантай холбоотой бичиж байсан юм.