Цагаан суль

Цагаан суль - (Англи: Elymus giganteus), (Орос: Колосняк гигантский)

1 метр гаруй өндөр шулуун бүдүүн иштэй, олон наст өвслөг ургамал. Хөрсөн дор урт үндэслэг ишийг үүсгэнэ. Цайвар ногоон өнгийн ширүүн навчтай урт, шулуун түрүү баг цэцэгтэй.

Элс бүхий газраар ургадаг элсний ургамал юм. Манхан элстэй газраар бараг цэврээр ургасан үзэгдэнэ.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 69]