Jump to content

Цагаан хадир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бие болон хажуу хэсэг мөнгөлөг цагаан өнгөтэй, том хайрсаар хучигдсан. Цагаан хадирын толгой болон нурууны хэсэгт жижиг хар толботой. Дээд эрүүний яс урт. Дээд эрүү, доод эрүүгээ ялимгүй давсан. Дээд эрүүний яс нүдний өмнөд захад хүрдэггүй. Сэлүүрийн үзүүр бараан. Өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс цөөн (23-28).

Баг: Яргайтан

Овог: Цагаасагынхан

Биологийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Цагаан хадир нь 100 см хүрнэ. 7-8 насандаа биеийн урт 40 см, 900 гр жинтэй болоход бэлгэ боловсорч үржилд орно. Намар орой 10-11 сард голын хайрга чулуу, элсэрхэг ёроолд түрсээ шахан үржинэ. Атуу дунджаар 12,000 түрс гаргана. Гол төлөв хоовгон, багшраа ялааны авгалдай зэрэг ёроолын амьтдаар хооллох ба заримдаа загасаар хооллоно.

Хүйтэн, хүчилтөрөгчийн хангамж сайтай голын дээд хэсэгт тархан амьдарна. Намар усны хэм буурахад голын доод хэсэг рүү сүрэглэн уруудна.

Монгол оронд тархалт
[засварлах | кодоор засварлах]

Онон гол, түүний цутгал Балж, Хурх гол, зарим жижиг нуурт тархан амьдарна (Номхон далайн ай сав).