Цагаан хөдөлгөөн

Цагаантны сүлд.1919 он. Батлагдаагүй
Цагаантны туг

Цагаантны хөдөлгөөн (оросоор: Бе́лое движе́ние, мөн «Белое дело» цагаантны үйл хэрэг, «Белая идея» цагаантны үзэл)— 19171923 оны Оросын иргэний дайны үед Зөвлөлт засгийг түлхэн унагаах зорилго бүхий янз бүрийн улс төрийн хүчнүүдийн бүрдүүлсэн цэрэг-улс төрийн хөдөлгөөн. Энэ нь идэвхигүй социалистууд, бүгд найрамдахчууд болон хаант засгийн үзэлтнүүдийг большевикуудын үзэл суртлын эсрэг нэгтгэсэн бөгөөд "Аугаа их, Нэгдсэн бөгөөд Хуваагдашгүй Орос"ын төлөө гэсэн зарчим дээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Цагаантны хөдөлгөөн нь цагаан-хөх-улаан 3 өнгийн далбаа, сүлдийг хэрэглэж байсан ба «Коль славен наш Господь в Сионе» гэсэн албан ёсны дуулалтай байсан байна.