Цагираг жийрэг резин
Цагираг хэлбэрт жийрэг резин (О-Цагираг гэж бас нэрлэдэг) нь цагираг хэлбэртэй жийрэглэх зориулалт бүхий резинэн эд анги юм. О-Цагираг гэдэг нэр нь түүний бөөрөнхий буюу цагираг хэлбэрийн хөндлөн огтлолоос хамааран бий болсон нэршил юм. О-Цагираг нь олон улсын техникийн стандарт ISO 3601 стандартчилагдсан. Германд энд жийрэг резин нь DIN ISO 3601 гэсэн стандартын дагуу үйлдвэрлэгддэг.
Үйлдвэрлэлт
[засварлах | кодоор засварлах]Энэ төрлийн жийрэг резин үйлдвэрлэх нь түүний энгийн бөөрөнхий хийцээс шалтгаалан үйлдвэрлэх ажиллагаа их хялбар. Үйлдвэрлэх тоо хэмжээ бага үед түүнийг шахаж цутгах (Injection Moulding) машинаар гүйцэтгэх ба хэрэв өндөр өртөг бүхий резин хэрэглэх бол түүнийг даралтаар хэвлэх (Compression Moulding) машин хэрэглэдэг. Ашиглалтын нөхцөл болон шаардлагаас хамааран ( Жишээ нь: төрөл бүрийн тос, хүчил, халуун, вакуум битүүмжлэл, эсвэл өөx гэх мэт) өөр өөр төрлийн материалаар жишээлбэл: төрөл бүрийн каучук, полиэтилен эсвэл политетрафлоурэтилен-ээр хийдэг. Зарим тохиолдолд металлаар ч хийдэг ба энэ харьцангуй цөөн тохиолддог (жишээ нь: цөмийн реакторт хэрэглэх жийрэг эсвэл өндөр температурын ажиллаx сувгийн систем гэх мэт).
Ажиллагааны үндсэн зарчим
[засварлах | кодоор засварлах]Цагираг хэлбэрийн хөндлөн огтлолоос хамааран О-Цагираг өөрийн тэнхлэгийн дагуу (axial) мөн босоо тэнхлэг дагуу (radial) жийрэглэх үүрэгтэй. О-цагираг резинийг угсрах явцад шахалтаас шалгаалан түүний дээрх чиглэлд жийрэглэх үүргийг гүйцэтгэдэг. Хэр сайн жийрэг болох нь анхны шахалт (угсраx үеийн шаxалт) болон дараагийн системийн даралт (жишээ таглаад боолтоор боох)-ын хүчнээс хамаарна. Тиймээс жийрэг болох хэсэгт тооцоолсоноос илүү даралттай байна гэсэн үг.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]О-цагираг резинийг бүх техникийн салбарт хэрэглэx ба ялангуяа авто болон машин үйлдвэрлэлийн салбарт өргөн хэмжээгээр хэрэглэдэг. Жишээлбэл гэр ахуйд гэхэд усны цоргонд угсарсан байдаг. Ихэнx тохиолдолд статик жийрэг болгон хэрэглэнэ. Статик хэрэглээний жийргийг дотор нь тэнхлэгийн дагуу (axial)-статик мөн босоо тэнхлэг дагуу (radial)-статик жийрэг хэмээн хоёр ангилж авч үздэг. Эхний тохиолдлын жишээ гэвэл цилиндрийн жийрэг резин эсвэл усны хоолойн жийрэг резин орно. Дараагийн тохиолдол буюу босоо тэнхлэг дагуу (radial)-статик жийрэгт төмөр хавтангуудын хооорндын жийрэг гэх мэт.
Стандарт хэмжээс
[засварлах | кодоор засварлах]О-цагираг резин нь үндсэн хэмжээс нь " Дотор талын диаметр x Хөндлөн огтлол талбай", жишээлбэл 10 x 1,0 мм. О-цагираг резинийг янз бүрийн диаметртэйгээр стандартлан үйлдвэрлэдэг. Үүнд хөндлөн огтлол талбайн хэмжээ (цагираг материалын хөндлөн огтлол) 0,35 мм - 40,00 мм хүртэл байж болно. Хамгийн жижиг хэмжээтэй жийрэг резинийг Швецарийн цагны үйлдвэрт хэрэглэдэг ба түүний хэмжээс нь 0,7 x 0,2 мм-н хэмжээтэй байна. Дотор талын диаметр нь хэрэглээнээсээ хамаарч метрийн хэмжээстэй ч байж болдог (цэвэр, бохир усны хоолойн жийрэг). Хамгийн том хэмжээстэй цагираг резинийг сансар судлалын дуран болон атомын цахилгаан станцын цөмийн реакторт хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн дотор талын диаметр нь 10 метр гаран байдаг. Германы DIN 3771-1:1984-12 гэсэн стандартаар дотор талын диаметрийн хэмжээс 1,8 мм - 17 мм хүртэл хөндлөн огтлолын талбай 1,8 мм-ийн хэмжээстэй. Хэрэглээнээс хамаарч дотоод диаметрийн шатлалын жишээ 6,0 / 6,3 / 6,7 / 6,9 / 7,1 / 7,5 мм. 14,00-38,7 мм гэсэн хэсэгт цагираг материалын хөндлөл огтлол 2,65 мм хэмжээтэй, 18-200 мм хэсэгт 3,55 мм цаашлаад 670 x 7 мм хүртэл байна.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- О-Цагираг резиний материал, шинж чанар болон тэсвэрлах чадварын каталог (герман) (PDF-Datei; 578 kB)
- О-Цагираг резиний гарын авлага (герман) Fa. Parker (PDF-Datei, 214 Seiten, 10,6 MB)
- О-Цагираг резиний шинж чанарын каталог (герман) Fa. C. Otto Gehrckens (PDF; 1,3 MB)
- О-Цагираг резиний германы стандартын агуулга DIN ISO 3601-1:2010-08 Beuth-Verlag
- О-Цагираг резиний германы стандартын агуулга DIN ISO 3601-2:2010-08 Beuth-Verlag
- О-Цагираг резиний германы стандартын агуулга DIN ISO 3601-3:2010-08 Beuth-Verlag
- О-Цагираг резиний германы стандартын агуулга DIN ISO 3601-4:2010-08 Beuth-Verlag