Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ гэдэг нь тухайн газар нутаг, цаг хугацааны хувьд агаар мандлын нөхцөл байдал ямар байхыг урьдчилан таамаглах шинжлэх ухаан, технологийн хэрэглээ мөн. Хүмүүс цаг агаарыг олон мянган жилийн турш таамаглахаар зорьж ирсэн нь 19-р зуунаас эхлэн албан ёсоор биеллээ олжээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг агаар мандал, эх газар, тухайн үеийн далайн байдлын талаарх тоон мэдээллийг цуглуулж, цаг уурчдын тусламжтайгаар тухайн газар агаар мандал хэрхэн өөрчлөгдөхийг магадладаг.

Нэгэн цагт агаарын даралт, одоогийн цаг агаарын нөхцөл байдал, тэнгэрийн байдал үүлэрхэг эсэхийг өөрчлөлт дээр нь үндэслэн гараар аргаар тооцоолдог байсан бол одоо цагт цаг агаарын урьдчилсан мэдээ агаар мандлын олон хүчин зүйлийг харгалзан үзэх компьютерт загварт суурилах болсон.[1] Гэсэн ч таних ур чадвар, харилцаа холбоо, гүйцэтгэлийн мэдлэг, хэвийх байдлын талаарх мэдлэг зэрэг урьдчилсан таамаглалд үндэслэх хамгийн сайн загварыг сонгоход хүний оролцоо одоо ч шаардлагатай хэвээр байна.

Урьдчилан таамаглалтын алдаа нь агаар мандлын эмх замбараагүй байдал, агаар мандал, эх газар, далайг тодорхойлсон тэгшитгэлийг бодоход шаардагдах тооцооллын хүчин чадал, анхны нөхцөлийг хэмжихэд гарсан алдаа, атмосферийн талаархи бүрэн ойлголтгүйгээс шалтгаалж болно. Тиймээс одоогийн болон урьдчилсан таамаглал хийгдэж буй хугацаа (урьдчилан таамаглах хүрээ) хоороо зөрүүтэй байх тусам таамаглал үнэн зөв биш болж эхлэнэ. Зөвшилцөх нь алдааг багасгаж, таамаглалд итгэх итгэлийг бий болгодог.