Цао Цао

Цао Цао

Цао Цао (曹操) нь 155-220 Хятадын Хань улсын сүүл үед гарсан цэргийн алдарт жанжин юм. Хань улсын сүүл үе буюу Зүүн Хань улсын үед улс төр, цэргийн ухаанаар цолгорон гарсан хүн юм. Хожим түүний хүү Цао Пи Хань улсыг мөхөөж, өөрийн угсааны Вэй улсыг үндэслэн байгуулсан түүхтэй. Түүний тухай дундадын алдарт зохиол Гурван улсын түүх сударт туйлын дэлгэрэнгүй бичигдсэн байдаг.