Цасан ширхэг

Дөнгөж газар буусан цасан ширхэг

Цасан ширхэг нь дэлхийн агаар мандал руу цас хэлбэрээр унадаг хангалттай хэмжээтэй ба өөр мөсөн талстуудтай нэгдсэн мөсөн талст юм. Ширхэг бүр нь хэт хөргөсөн үүлэнд байх усны дуслыг татах замаар хэт ханасан агаарын массын жижиг бөөмийн эргэн тойронд цөм болон хөлдөж болор хэлбэрээр хуримтлагддаг. Агаар мандалд янз бүрийн температур, чийгшлийн бүсээр дамжин өнгөрөхөд нарийн төвөгтэй хэлбэрүүд гарч ирдэг бөгөөд ингэснээр бие даасан цасан ширхгүүд бие биенээсээ нарийн ялгаатай боловч найман өргөн ангилал, дор хаяж 80 бие даасан хувилбарт ангилж болно. Агаар мандалд ялгаатай температур болон чийгшлийн бүсээр дамжин өнгөрөхдөө цасан ширхэгүүд нарийн төвөгтэй хэлбэрүүдтэй болон гарч ирдэг бөгөөд ингэснээр бүх цасан ширхгүүд бие биенээсээ нарийн ялгаатай болдог боловч найман үндсэж ангилал ба дор хаяж 80 бие даасан хувилбарт ангилж болдог. Мөсөн талстуудын нэгдэл үүсэх боломжтой үндсэн дүрсүүд нь баганан, зүүн, мөчрөн ба хавтан юм. Цас нь тунгалаг мөснөөс бүтсэн хэдий ч цагаан өнгөтэй харагддаг. Энэ нь цасан ширхгүүдийн жижиг талст хэсгүүдээр гэрлийн бүх спектр сарнин тусдагтай холбоотой юм.

Тогтоц[засварлах | кодоор засварлах]

Байгалийн жамаар үүссэн цасан ширхгүүд хоорондоо үүссэн орчноосоо үүдэн бие биенээсээ ялгаатай байдаг. Зургаан салаа шинж нь мөсөн талстын бүтэцтэй холбоотой байдаг. Цасан ширхгүүд нь эрдэс ба органик хэсгүүдийн эргэн тойронд чийгээр ханасан, хөлдөхгүй агаарын массад үүсдэг. Цасан ширхгүүд нь органик бус ба органик жижиг хэсгүүдийн эргэн тойронд чийгээр ханасан, хөлдөхгүй агаарын массад үүсдэг. Тэд зургаан өнцөгт тогтоцтой үүссэн талстуудад цэвэр хуримтлагдах замаар өсөн ургадаг. Холбогч хүч нь үндсэндээ электростатик.

Цөм[засварлах | кодоор засварлах]

Бүлээцсэн үүлний дотор, аэрозолийн жижиг хэсэн буюу “мөсөн цөм” нь цөмийн үүрэг гүйцэтгэхийн тулд дуслууд дотор байх ёстой (эсвэл сүлбээтэй байх). Үүлэн дэх шингэн дуслууд үүсдэг цөмтэй харьцуулахад мөсөн цөмийг үүсгэдэг жижиг хэсгүүд маш ховор байдаг; Гэвч тэдгээрийг юу үр дүнтэй болгодог нь тодорхоогүй. Шавар, цөлийн тоос, биологийн тоосонцор үр дүнтэй байж болох ч хэр зэрэг гэдэг нь тодорхойгүй байна.