Цахилгаан соронзон спектр

Өнгө бол гэрлийн нэгэн өмч юм. Цахилгаан соронзон цацраг туяа(electromagnetic radiation) нь энергийг дамжуулдаг. Өөрөөр хэлбэл гэрэл тусаж буй обьектийн физик шинж чанараас хамаарч зарим өнгө шингэж, зарим өнгө ойж байдаг. Ингээд ойсон өнгө нь тухайн биетийн өнгө болон харагддаг.

Нарны гэрэл буюу байгалийн цагаан өнгө нь цахилгаан соронзон чичиргээний өөр өөр долгионы урттай энерги бүрдэл юм. Цахилгаан соронзон чичиргээнүүд нь бүх чиглэлд долгиолон хөдөлдөг учраас үүнийг долгионы урт гэж нэрлэдэг.

Бүх биетүүд нарны долгионыг шингээх болон ойлгох боломжтой. Цахилгаан соронзон цацраг туяаг долгионы давтамжаас хамааран үзэгдэх гэрэл, гамма туяа, хэт ягаан туяа, инфрар туяа, радио долгион зэргээр ангилдаг. Хүний таньж чадах цахилгаан соронзон цацраг туяа нь үзэгдэх спектр буюу өнгөний спектр гэж нэрлэдэг үзэгдэх гэрлийн долгионы урт(чернилэн ягаанаас улаан хүртэл) ын маш бага хүрээгээр хязгаарлагддаг. Гэрлийн долгионыг angstrom (анстром å) гэдэг уртын нэгжээр хэмждэг.  1ангстрем нь 10-8 м-тэй зэрэгцэнэ. Хүний нүд хамгийн ихдээ 400~700нанометрийн долгионы уртыг таньж чадна. 100мянгаас 1сая хүртэлх өнгийг ялгах чадвартай.

Өнгөний спектр

Өнгөний спектр нь призмээр тусгасан гэрлийн долгионы өнгөний дараалалтай адил өнгө үүсдэг. Энэ нь цахилгаан соронзон долгионы дундаас хүний нүдэнд харагддаг цор ганц зүйл юм.

Английн эрдэмтэн Исаак Ньютон (Isaac Newton) нарны гэрлийг нүдээрээ харж болох өнгийг ангилах туршилтыг хамгийн анх хийжээ. 1660оны дундуур, Ньютон нарны гэрлийг призмээр дамжуулан цацруулж улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, индиго, нил ягаан гэсэн 7 өнгөөр задарч цацардгийг нээжээ.