Цэгмидийн Төмөрхуяг

Цэгмидийн Төмөрхуяг (1962 оны 9-р сарын 11 нд төрсөн) нь Монголын театр, киноны жүжигчин юм. Тэрээр Сити Их Сургуулийн Кино-Драмын тэнхимийн уран чадварын багшаар ажиллаж буй тэрээр ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү юм. Ц.Төмөрхуяг 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орсон.