Jump to content

Цэдэнбалын Зориг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэдэнбалын Зориг (Орос: Зориг Цэдэнбалович Цэдэнбал, 1957 оны 3-р сарын 11-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн)- БНМАУ-ын удирдагч асан Ю.Цэдэнбал, түүний орос гэргий Анастасия Филатова нарын отгон хүү.

1973 онд 16 нас хүрээд БНМАУ-ын паспорт авсан.

Тэрээр 1963-1973 онуудад Улаанбаатарын Зөвлөлтийн 3-р дунд сургууль сурч төгсөөд Москвагийн улсын Их сургуульд элсэн орсон байна. Оюутан байхдаа 60 рублийн тэтгэлэгээ Монголын төрөөс авдаг байсан тухай өөрөө ярьдаг.

1978 онд Биофизикч мэргэжлээр төгсөөд 1982 он хүртэл Москвагийн их сургуулийн Биологийн факультетад ажилласан.

1982-1983 онуудад Москва дахь Монголын ЭСЯ-д атташе гэсэн бүртгэлтэй байсан ч ЭСЯ-нд бараг очдоггүй байсан.

1984 онд Москва дахь Монголын ЭСЯ тэдний гэр бүлийн бүх гишүүний паспортыг хураан авсан ч Ц.Зориг эх А.Филатова, ах Ц.Владислав нар угаасаа Зөвлөлтийн паспорттой байжээ.

1983-1986 онд ЗХУ-ын Гадаад худалдааны академид суралцаж төгссөн.

1990-ээд онд биофизикч мэргэжлээрээ Оросын шинжлэх ухааны академийн их сургуулиудад ажиллаж байсан.

Сүүлд Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын институтэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

1999 онд тэрээр Монголын шүүхэд хандаад Монгол иргэншилээ сэргээлгэсэн.

2016 оны намар эцэг Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор Монголд ирж байсан бөгөөд төрөөс 2 өрөө байр авчээ.

Тэрээр 2022 онд буриад эхнэр Р.Дааримаагийн хамт Монголд ирж Наадам үзсэн байна.

Анастасия гэх нэг охинтой.

Эд хөрөнгийн тухай

[засварлах | кодоор засварлах]
  • Ю.Цэдэнбалыг нас барахад түүний дансанд байсан тэр үеийн 1.4 сая төгрөгийг эхнэр лүү нь шилжүүлсэн. Орон сууц байрыг нь ч гэр бүл нь шилжүүлэн авсан.
  • 2000 оны үес тухайн үеийн Хотын дарга М.Энхболд дөрвөн өрөө байр өгсөн.
  • 2016 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойгоор монголын төр ар гэрт нь 15 сая төгрөг олгосон.
  • Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ач охинд нь 3 өрөө байр өгсөн.
  • Мөн Ц.Зоригтод Монгол Улсын иргэний баримт бичиг гардуулсан ажээ.