Jump to content

Цэндийн Чимэддорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэндийн Чимэддорж

(1955-2011)

Яруу найрагч, сэтгvvлч Чимэддорж 1955 онд Дундговь аймгийн Дэрэн суманд тeржээ. 1974 онд Дундговь аймгийн ХАА-н техникумыг төгсөж малын бага эмч, 1990 онд Марксизм, Ленинизмийн оройн дээд сургууль тeгсeж сэтгvvлч мэргэжилтэй болжээ. Дундговь аймгийн мал эмнэлэг, ''Улаан туг'' сонин, Монголын радиод ажиллаж байсан байна.

Зохиолчийн тухай

Хэвлvvлсэн яруу найргийн тvvврvvд

''Морь буусан шагай'' (1985), ''Долоон бурхан'' (1991), ''Хээтэй араншин'' (1991), ''Ерэн есөн атаа'' (1992), ''Хазаар дарсан шvлгvvд'' (1994), ''Унаган зvvлт'' (1997), ''Нэгэн зуун найман эрих'' (1999), ''Тэнгэрийн наадам'' (1998), ''Улаан тэргэл өдөр''- МЗУ дээж,

97 боть(2003)

Ц. Чимэддорж нь

Болор цомын 2 удаагийн эзэн, Монгол улсын СГЗ яруу найрагч Ц.Чимэддорж адуу мал, хурц хурдан хvлгvvдээ магтан дуулагч, онгод найраг нь хvлгийн хийморь лугаа өөдөө нэгэн байлаа. Ц.Чимэддорж найрагч Дэрэнгийн хар азарга, Сvрэнхорын хээр, Маарын хээр, Доржсvрэнгийн хээр, Гарамжавын өсгий цагаан хар гээд Монголын хурдан ажнай хvлгvvдэд бараг бvгдийг нь шvлгээр мялаасан байдаг.

Амжилтууд

Уран бүтээлээ 1980-аад оноос эхэлж, ''Болор цом'' яруу найргийн наадмын 1989, 1999 оны тэргvvн шагнал хvртсэн бeгeeд 1996 онд ''Долоон бурхан од'', ''Малчин'', ''Сэлбэ'' шvлгээрээ МЗЭ-н шагнал, 2006 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хvртжээ.