Jump to content

Цэрэндондогийн Цэнд-Аюуш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэрэндондогийн Цэнд-Аюуш
ХарьяалалМонгол
БоловсролМосква хотын Хөдөлмөрийн Академи

МУИС-ийн Гадаад хэлний(англи ) 2 жилийн курс,

Намын дээд сургуулийн удирдах ажилтны курс
МэргэжилХөдөлмөрийн эдийн засагч

Цэрэндондогийн Цэнд-Аюуш нь Төрийн олон нийтийн байгууллагад 40 шахам жил идэвх зүтгэлтэй ажиллаж, ардчилал шинэчлэлийн төлөө хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг хамгаалагчдын тухай ойлголтыг нийгэмд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүний эрхийн ахмад зүтгэлтэн юм.

Цэрэндондогийн Цэнд-Аюуш нь 1966 онд Улаанбаатар хотын 10 жилийн 2 дугаар сургуулийг, 1971 онд Москва хотын Хөдөлмөрийн Академийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Мөн 1976 онд МУИС-ийн Гадаад хэлний (англи) 2 жилийн курс, 1986 онд Намын дээд сургуулийн удирдах ажилтны курс, 2010 онд Москва хотын М.В.Ломосовын нэрэмжит Улсын Их Сургуулийн Олон улсын боловсролын төвийн курс, 2018 онд ОХУ-ын Олон Улсын найрамдал Их сургуулийн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх факультетийг тус тус төгссөн. 1996-2019 онуудад үндэсний болон олон улсын байгууллагуудаас зохион байгуулсан хүний эрхийн удаа дараагийн сургалтанд сурч сертификат авч байсан.

  • 1971-1980 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн байнгын курст багш, цалин хөлс, аж байдлын хэлтэст эдийн засагч, гадаад харилцааны хэлтэст референт
  • 1980-1989 онд Улсын Ардын Хянан Шалгах хорооны төлөвлөгөө, эдийн засгийн байгууллага, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан улсын хянан шалгагч
  • 1989-1997 онд Улаанбаатар хотын тээврийн газрын ҮЭ-ийн хорооны дарга, Шуудангийн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга
  • 1997-2003 онд Эмэгтэйчүүд-Шударга ёс холбооны гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2004 онд өндөр настны тэтгэвэрт гарсан.

Тэтгэвэрт гараад

  • 2004 оноос Дэгжил-XXI ТТБ-ыг үүсгэн байгуулж тэргүүнээр ажиллаж байна.
  • 2010 оноос гадаад хэлний сургалтын төвүүдтэй хамтран ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан залуучуудад ганцаарчилсан болон бүлгээр орос хэл заахаас гадна хүний эрх, шудрага ёс, хүнлэг байх зан чанар зэрэг сэдвээр уулзалт, ярилцлага, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж соён гэгээрүүлэх ажлыг хийж байна.

1973оноос олон нийтийн байгууллагын сонгуульт ажилд идэвхтэй оролцож МҮЭ-ийн Төв Зөвлөлийн ХЗЭ-ийн хорооны гишүүн, төв аппаратын үүрийн нарийн бичгийн дарга

Улсын Ардын Хянан Шалгах Хорооны намын үүрийн товчооны гишүүн, эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн

Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны бүгд хорооны гишүүнээр сонгогдон улмаар Монгол-Зөвлөлтийн залуучуудын 5-р их наадам, Польшийн ҮЭ-ийн 8-р их хурал, Монголын Эмэгтэйчүүдийн 5-р их хурал, МҮЭ-ийн ээлжит бус 14-р хурал,Ази, Номхон далайн орнуудын шуудан, телефон, цахилгаан холбооны ажилтны олон улсын ҮЭ-ийн 28-р их хурал, Зүүн Азийн Эмэгтэйчүүдийн чуулганд тус тус төлөөлөгчөөр оролцож байсан.

Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороход нийгмийн шинэ тогтолцоотой уяалдан ажилсагдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотлй эрх ашгийн хамгаалах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зэрэг асуудалд хурцаар тавьгдаж хүний эрхийг хамгаалхын төлөө тууштай ажиллах болсон.

Монголын Эмнести Интернэшнл байгуулгад Хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүдийн эрх ашиг, сонирхолыг хамгаалахад чиглэгдсэн олон төрлийн ажил санаачлан хэрэгжүүлсний заримаас дурьдвал:

  • 1997-2019 онуудад 30 гаруй 1-5 өдрийн семинар, сургалтыг зохион байгуулахад гардан оролцсон
  • 7 улсын оролцоотойгоор олон сургалт Улаанбаатар хотноо зохион байгуулж эмэгтэйчүүдийн асуудлаар багш нарыг бэлдсэн
  • Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эрх сэдэвт өгүүллийн уралдааныг улс даяар зарлан дүгнэж, шалгарсан бүтээлүүдийг Өдрийн сониннд нүүр гаргасан
  • Хүний эрхийн хамгаалалд төрийн бус байгуугууллагуудын оролцоо номыг Соросын сан-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гарган УБ хот 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумуудын Тамгын газар, намын сан, бүх яам, агентлаг, Их, дээд сургуулиудын номын сан, ТББ-дад үнэ төлбөргүй тарааж өгсөн
  • Үндэсний телевиз, радиогоор зайны сургалт, сурталчилгааг удаа дараа зохион явуулахад идвэхтэй оролцсноос гадна хүний эрх, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд авилгын асуудлаар гарын авлага 4-ыг бичиж, ном , товихмол 10гаруйг орчуулж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон
  • Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн хороодын Засаг даргын Тамгын газартай хамтран тус хороодод амьдардаг бүтэн болон хагас өнчин, сургууль завсардсан хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар судалгаа явуулж, уг судалгааны дагуу хороодын ажилчидтай хамтран тусалж, дэмжлэгийн ажил зохион байгуулснаар зохих үр дүнгээ өгсөн.
  • Алтан гадас одон
  • МҮЭ-ийн тэргүүн ажилтан тэмдэг
  • Монголын Эмнести Интернэшнл байгууллагын “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагнал