Цэрэндэмбэрэлийн Баасанжав
Цэрэндэмбэрэлийн Баасанжав (Төв аймгийн Эрдэнэсант суманд 1947 онд төрсөн) Монгол улсын төрийн зүтгэлтэн 1992-1996 онд Нийслэлийн анхны засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1996-2000 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн орон тооны анхны дарга,
Шилжилтийн он жилүүдэд Улаанбаатар хотыг удирдаж, ардчилсан Улаанбаатар хотын түүх, соёлын суурь үндсийг тавихад санаачлага гаргаж түүнийгээ бодит ажил хэрэг болгож, хот, хотын иргэдийн төлөө анхаарал тавьдаг хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж 1947 онд төржээ.
1965-1970 онд Монгол улсын их сургуулийг төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй. 1966-1968 онд ТЭЦ-1 станцад засварчин,
1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга,
1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга,
1990 -1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байгаад.
1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул, 2009-2011 онд Нийслэлийн засаг даргын зөвлөх, 2011-2012 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2012 оноос Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр, улсад нийт 53 жил ажилласан.
Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Монголын жу-до бөхийн холбооны eрөнхийлөгчийн сонгуульт ажлыг хийж байсан. МАХН-ын бага хурал, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч, гишүүнээр сонгогдсон.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, “Сүхбаатарын одон”, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70 ,80,90, 100 жилийн ойн хүндэт медалиуд, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, 30 гаруй яам, тусгай газрын тэргүүний ажилтан болон хүндэт тэмдэг, тусгаар тогтнолын одон, Хангарьд одон, МАХН-ын ахмад зүтгэлтэн, Улаанбаатар хотын хүндэт иргэн, орон нутгийн шилдэг удирдагч, Их засаг дээд сургуулийн анхны "Хүндэт профессор” цол, “Хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ”, Монголын жу-дэ бөхийн анхны хүндэт eрөнхийлөгч зэрэг шагналаар тус тус шагнажээ.
- Монголчууд
- Эрдэнэсантын хүн
- Улаанбаатарын засаг дарга
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Монголын дипломатч
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Монгол Ардын Намын гишүүн
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны улс төрч
- 21-р зууны дипломатч
- 1947 онд төрсөн
- Амьд хүн