Цэцээ Гүн менежментийн дээд сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Цэцээ Гүн менежментийн дээд сургууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших нэгэн дээд сургууль юм.

Тус сургууль нь анх 1998 онд Гэгээрлийн сайдын .. тоот тушаалаар гэрчилгээ авч, төрийн захиргааны менежмент, захиргаа хүний нөөцийн менежмент, бүс нутгийн эдийн засаг удирдлага, маркетингийн менежмент, санхүүгийн менежмент гэсэн мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед менежментийн салбараар дагнасан сургалт эрхлэхээр, төрийн бус өмчийн анхны сургуулийн нэгээр бүртгэгдсэн юм. Эдүгээ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, маркетингийн удирдлага, компьютерын программ хангамж мэргэжлээр 4 жилийн өдөр, төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагаар 1,5 жилийн эчнээ, нягтлан бодох бүртгэлээр 3,5 жилийн эчнээ, бизнесийн удирдлага, боловсролын удирдлагаар магистрын сургалтуудыг явуулдаг. Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын 2 үндсэн тэнхим, гадаад хэлний аудио, видео мэдээллийн кабинет, компьютер интернетийн лаборатори, хүний нөөц, маркетинг, санхүү, төрийн захиргааны мэргэжлийн ангиуд, эрх зүйн клиник сургалтын төв болон эко танхимтай. 2009 онд Баянзүрх дүүрэгт хичээлийн зориулалтаар 5 давхар 1150 метр квадрат талбайтай барилга ашиглалтад орсон.

Шагнал, магадлал[засварлах | edit source]

  • 2008 онд Магадлан итгэмжлэгдсэн
  • 2011 онд Аттестатчилагдсан