Цэцэ (рэппер)

Цэцэ
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрНамнандоржийн Цэцэнбилэг
Хөгжмийн урсгал
Мэргэжил
  • рэппер
  • дуу бичлэгийн продюсер
  • дуу зохиогч
  • жүжигчин
Идэвхтэй2004–одоо
Студи
  • Fibonacci Music
Хамтардаг уран бүтээлчид
  • Vanquish
  • Ука
  • Don Dior
  • Гинжин
  • Lil Thug E
Цахим хуудасtsetse220.com

Намнандоржийн Цэцэнбилэг (1988 оны 4 сарын 17-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын рэп дуучин, жүжигчин юм.

Түүний аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Айлын бага, дээрээ нэг эгчтэй. 220 мянгатад бусдын адил сагс тоглож, гражин дээр гүйж хүүхэд насаа өнгөрөөсөн. "Эхлэл" хувийн сургуулийг төгсөөд 2006 онд Америк улсыг зорьж, тэнд интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 оны зун Монголдоо ирсэн. Хип хоп хөгжимд дуртай, Анх Уорон Жигийн цомгийг эгч нь төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн бөгөөд тэр цагаас хип хоп хөгжимд дурласан. Тэрбээр “хип хоп дуу сонсоод алхахад зорьсон газраа арай хурдан хүрдэг. Надад эрч хүч, хэмнэл мэдрүүлдэг учраас дуртай. Түүнээс гадна би пүүзний тухай, эсвэл төрийн өндөрлөг, эх орон, ээж аав гээд юуны ч тухай дуулж болно. Уран бүтээлээрээ өөр хэн нэгнийг шүүмжилж ч чадна, энэ бүгд нь таалагдсан” хэмээн хэлжээ. 2004 оноос Vanquish хамтлагийг байгуулж хааяа нэг дуулж ирсэн. Америкт очсоноос хойш хип хопыг илүү их сонсож дуулах болсон. Анх Америкт суралцаж байхдаа ханын шүүгээндээ студи байгуулж уран бүтээлээ эхэлсэн. Пульт, микрофон, өндөр нягтралтай камер худалдаж аваад хоолойгоо бичиж, дүрсээ аваад Монгол руу явуулж клип, дуугаа гаргадаг байв.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Студийн цомгууд[засварлах | кодоор засварлах]

  • 220 (2008)
  • Халзан Толгой Хоёр Соёо (2009)
  • 2012 (2009)
  • Нийслэл Хүү (2010)

Тоглосон кино[засварлах | кодоор засварлах]

Кино
Жил Киноны нэр Дүр Үүрэг
2016 Хоёр Гүүрний Цаана Саруул Гол дүр
Гацуурхан Хал цэрэг Туслах дүр

Шагнал & Номинац[засварлах | кодоор засварлах]

Жил Нэр дэвшсэн бүтээл Шагнал Үр Дүн
2008 Миний пүүз UBS Music Video Awards - Олны таашаалд нийцсэн клип номинац шагнагдсан
2010 Diss to 76 Mongolian Music Video Awards - “Шилдэг хип-хоп клип" номинац шагнагдсан
2013 Цааш нь UBS Music Video Awards - "Шилдэг хип-хоп клип" номинац шагнагдсан


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]