Цөөнхийн бүлэг
Цөөнхийн бүлэг- Minority group
Цөөнхийн бүлэг гэсэн нэр томъёо нь нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр хэрэглээтэй байдаг. Цөөнхийн бүлэг гэх нэр томъёог энгийнээр хүн ам доторх хүн ам зүйн хэмжээ хэмээн ашигладаг; өөрөөр хэлбэл, цөөнх гэдэг нь нийгмийн хамгийн бага эсвэл талаас бага хүнтэй бүлэг юм. Ихэвчлэн цөөнхийн бүлэг олонхитой харьцуулахад эрх мэдэлгүй байдаг бөгөөд уг шинж чанар нь цөөнх гэх өөр өөр хэрэглээнд нийцдэг.
Социологи, эдийн засаг болон улс төрд, хүн амын хамгийн бага хувийг эзэлдэг хүн ам зүй давамгайлах эрх мэдлийг эзэмшдэг бол “цөөнх” хэмээн нэрлэх шаардлагагүй. Эрдмийн агуулгад “цөөнх”,”олонхи” гэсэн нэр томъёог эрх мэдлийн бүтцэд ашигладаг. Жишээлбэл, Өмнөд Африк, арьс өнгөний тусгаарлалтын үед цагаан арьст европчууд хар арьст африкчуудын эсрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх эрх мэдлийг эзэмшиж байв. Уг шалтгааны улмаас Өмнөд Африкт, хар арьст африкчууд цагаан арьст европчуудаас тооны хувьд илүү боловч “цөөнхийн бүлэг” юм. Тиймээс эрдэмтэн сүдлаачид “цөөнхийн бүлэг” гэсэн нэр томъёог нийгмийн давамгайлсан бүлгийн гишүүдтэй харьцуулахад, харьцангуй сул талтай хүмүүсийн ангилалд илүү их ашигладаг.