Jump to content

Чагдаагийн Хосбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чагдаагийн Хосбаяр

Чагдаагийн Хосбаяр (1967 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын дээд шүүхийн шүүгч. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож, Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогджээ.

  • 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг;
  • 2003 онд Төрийн удирдлагын академи;
  • 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи;
  • 2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль (Магистр);
  • 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль (Магистр);
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль (Магистр) тус тус төгссөн.[1]

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

Ч.Хосбаяр 1988 онд ажлын гараагаа эхэлжээ.

  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.[2]

Бүтээл, эрдэм шинжилгээ

[засварлах | кодоор засварлах]

Эрдэм шинжилгээний өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  • Олон улсын эрх зүйн эх сурвалжид хандах нь;[3]
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг ба авлигын эсрэг олон улсын конвенцууд дахь түүний агуулга[4] сэдэвт өгүүллийг тус тус нийтлүүлжээ.

Илтгэл, хэлэлцүүлэг

[засварлах | кодоор засварлах]
  • Авлигатай тэмцэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт шүүгч Ч.Хосбаяр “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, олон улсын гэрээний үндсэн дээр олж авсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх шүүхийн практик” сэдэвт илтгэл;
  • Авлигатай тэмцэх газраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан “Шударга ёс ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнд “Авлигын эсрэг конвенц ба шүүх эрх мэдэл” сэдэвт илтгэл;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Хүний эрхийн үндэсний чуулган-2021” арга хэмжээний үндсэн хуралдаанд “Хүний эрх ба шүүх эрх мэдэл” сэдэвт илтгэл;
  • Авлигатай тэмцэх газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг форум-2021” арга хэмжээнд “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн байна.

Сонгуульт ажил, ажлын хэсэг

[засварлах | кодоор засварлах]
  • 2016 онд “Хууль сахиулах ажиллагааны тухай” хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнээр;
  • Нотариатчдын танхимын Мэргэшлийн хорооны гишүүнээр, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүнээр;
  • Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу (The Financial Action Task Force FATF) 2019 онд Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан бөгөөд стратегийн дутагдлыг арилгаж, үйл ажиллагаагаа сайжруулах зургаан зүйл бүхий ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн, “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тогтолцооны үндэсний эрсдэлийн үнэлгээ”-ний Дэд ажлын хэсэг тус тус байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгчийн хувьд ажиллажээ.

Монгол Улсын нэгдэн орсон “Хүнийг хүчээр алга болгохын эсрэг конвенц”-ын тайлан хамгаалах ажлын хэсэгт томилогдон 2021 оны 04 дүгээр сарын 21-нээс 23- ны өдрүүдэд оролцож ажилласан ба Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэгт хамтарсан байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уулзалтад оролцсон.

Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.

  1. "Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудас". Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудас. Татаж авсан: 2023 он. {{cite web}}: Check date values in: |access-date= (help)
  2. "ТАНХИМЫН ТЭРГҮҮНҮҮД". www.supremecourt.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2023-08-07.
  3. Чагдаа, Хосбаяр (2018). "Олон улсын эрх зүйн эх сурвалжид хандах нь". “Шүүх эрх мэдэл” мэдээлэл арга зүйн улирал тутмын эмхтгэл. №1. {{cite journal}}: |volume= has extra text (help)
  4. Чагдаа, Хосбаяр (2018). """Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэмт хэрэг ба авлигын эсрэг олон улсын конвенцууд дахь түүний агуулга"". “Эрх зүй” онол, практик, арга зүйн мэргэжлийн улирал тутмын сэтгүүл. №4. {{cite journal}}: |volume= has extra text (help); line feed character in |journal= at position 53 (help); line feed character in |title= at position 44 (help)