Чанар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Чанар гэдэг нь аливаа нэг зүйл эсвэл үзэгдлийг бусдаас ялгагдах онцгой буюу тодорхой нэг болон цогц шинж чанаруудыг агуулж өөрийн гэсэн давтагдашгүй байдлыг илэрхийлсэн философийн ойлголт юм.

Аливаа зүйл, үзэгдлийн чанар нь түүний доторх аль нэг тусдаа шинж чанарт хамарахгүй тухайн зүйл, үзэгдэлд бүхэлд нь хамаарах бөгөөд түүнтэй салшгүй холбоотой байдаг. Тиймээс чанарын тухай ойлголт нь тухайн зүйл, үзэгдэлийн оршихтой холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл аливаа зүйл, үзэгдэл гаднын ямар нэг нөлөөгүйгээр чанараа алдах буюу өөрчилж чадахгүй.    

Энгийн үгээр бол чанар гэдэг нь нэг төрлийн зүйлүүдийн шинж тэмдгийг харьцуулж, тэдгээрийн эрэмбийг тогтоож буй хэрэг юм.

Эд зүйлийн чанар бөгөөд аливаа үзэгдэл, ойлголтын чанар гэж хоёр хувааж авч үзэж болно.

  • Эд зүйлийн чанар: Бараа бүтээгдэхүүний чанар, жимс ногооны чанар, монгол малын чанар, авто замын чанар, ..
  • Үзэгдлийн чанар: Байгаль орчны чанар, амьдралын чанар, боловсролын чанар, хүний чанар, ..

Тогтсон хэллэгүүд[засварлах | edit source]

Боловсролын чанар, Амьдралын чанар, бүтээгдэхүүний чанар, тооноос чанарт хүрдэг онол,