Чанга яригч

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Чанга яригч /SPEAKER/ Дууны картнаас гарах дуу авиаг сонсох үүрэгтэй. Энэ төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт нь чадал байдаг. Чанга яригч нь идэвхтэй ба идэвхгүй гэж хоёр төрлийн байдаг.

Компьютер нь санах ой, өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд, оролтын төхөөрж, гаралтын төхөөрөмж, төв процессор гэх олон зүйлээс бүрддэг. Харин чанга яригч /speaker/ нь гаралтын төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмж гэдэг бол таны оруулсан өгөгдлийг дүрс, дуу авиа, текст хэлбэрээр таньд хүргэх үйлдэл хийдэг төхөөрөмж юм.