Чандмань хар үзүүрийн хадны зураг
Чандмань Хар үзүүрийн хадны зураг нь Ховд аймгийн Буянт сумын нутагт Буянт голын гүүрний хойт талд сумын төвөөс 3 км-т орших Чандмань хар үзүүр гэсэн өнчин толгой дахь хадны зургийн дурсгалт газар юм.[1] Тус хадны зургийг судлаачид 1966 онд илрүүлэн судалжээ. Зураг нь он цагийн хувьд палеолит буюу хуучин чулуун зэвсгийн үед холбогдоно.
Чандмань хар үзүүрийн хадны зургийг:
Нэгдүгээрт: Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих
Хоёрдугаарт: Бүх талбайгаар нь хонхойлон цохих
Гуравдугаарт: Биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиод, зөвхөн цээжний хэсгийг нийтэд нь хонхойлгон цохих зэрэг арга барилыг хэрэглэжээ.
Чандмань хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв нь ан амьтны дүр дүрслэл юм. Тухайлбал, адуу, үхэр, буга, бух, аргаль, янгир, чоно, үнэг, могой, усны шувуу зэрэг амьтдын дүрийг сийлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Чандмань Хар үзүүрийн зураг". mongoltoli.mn. Татаж авсан: 8 January 2023.
Хадны зургийн дурсгалт газар