Чекановын варлан
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Чекановын варлан нь нуурын варлантай төсөөтэй боловч биеийн хэмжээ, өнгө зүсээрээ ялгаатай. Бие жижиг тод бараан толбоор бүрхэгдсэн, үл мэдэгдэм тууш бараан судалтай, Нуруу боровтор хар, хажуу тал алтлаг бор, хэвлий цайвар. Дух бага зэрэг хүнхэр. Нүдний голч нүд хоорондын зайн 72-77%-тай тэнцүү. Толгойн урт биеийн өндрөөс их. Ам жижиг, бага зэрэг тэгш. Хайрс жижигхэн. Нурууны сэлүүр цээжний сэлүүрийн эцсийн гуурсын харалдаа шугамаас эхэлдэг. Нурууны ба сүвийн сэлүүр богинохон, дугуйвтар. Сүүлний сэлүүрийн бариул богино өндөр. Залигуур араа хоёр эгнээ 2.5- 4.2 (ховор 2.5-5.2) шүдтэй.
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 10 см хүрнэ. Чекановын варлан 2 насандаа бэлгэ боловсордог. 6-р сарын дундуур үржинэ. Атуу хайрга чулуунд түрсээ шахна. Атуу 600-1,000 ширхэг түрс гаргана. Түрс наалдамхай чанартай. Үржлийн үед атуухын толгой дээгүүр төвгөр үүсэхгүй. Замаг, хөвөгч амьтад, ёроолын шавьжийн авгалдайгаар хооллоно. Чекановын варлан нь агнуурын загасны үндсэн тэжээл болдог.
Голын урсгал ихтэй хэсгээр тархан амьдарна. Сэрүүн, өндөрлөг газрын голуудаар тархана. Урсгалгүй цөөрөм, тогтоол усанд ховор тохиолдоно.