Jump to content

Чеченүүдэд алдсан 10 сая долларын хэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Худалдаа хөгжлийн банкны хувьчлал ид яригдаж байх үед ОХУ-ын “Альфа” гэх банкны төлөөлөгч гэх хоёр чечень хүн Монголд иржээ. Тэд уг банкийг хамтран худалдаж авах саналаа Монгол Банкны ерөнхийлөгч Чулуунбат, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарт тавьсан байна. Урьдчилгаа болгон хоёр талаасаа арав арван сая доллар гаргах санал гаргаж. Манай хоёр саналыг уухайн тас зөвшөөрч Монгол банкнаас 10 саяыг шилжүүлчихэж. Бас ОХУ-ын хүнсний захыг махаар хангах гэрээ ч хийгээд авч. Үүнийхээ шанд ОХУ-ын Москва хотноо Кутузовын гудамжинд байрлах том байшинг чеченүүдээсээ авч Н.Энхбаярын төрсөн дүү Энхтуяад бэлэглэж орхисон байна. Тэгсэн нөгөө хоёр чечень нь манай хоёрыг хулхидаад 10 сая доллар аваад алга болчихож. Мэдээж тэр 10 саяаасаа дээрх байшинг авч өгсөн биз. Ингээд хэрэг мандаж. Манай элчингийнхэн Кутузовын гудамжинд байх нөгөө байрыг ядаж олж авья гээд очсон чинь Энхтуяа байраа зараад сураггүй болчихсон байна. Ингээд 10 сая доллар сох дутах нь тэр. Одоо ч эргэж төлөгдөөгүй