Jump to content

Чикагогийн хөрөнгийн бирж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чикагогийн хөрөнгийн бирж нь Америкийн Иллиноис мужийн Чикаго хотод байрладаг .Бирж нь үндэсний үнэт цаасны худалдаа болон өөрөө өөрийгөө хянан зохицуулдаг байгууллага юм . Америкийн үнэт цаасны худалдааны комиссийн хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг . Чикагогийн хөрөнгийн бирж нь хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдагаараа Америкт гуравт Нью- Йорк хотынхоос гадна хэмжээгээрээ хамгийн том нь юм . Чикагогийн хөрөнгийн бирж нь Ласилли гудамжны өмнө талд байрладаг .Энэхүү гудамж нь Санхүүгийн гудамж юм .

Чикагогийн хөрөнгийн бирж 1882 оны 3 сарын 21 нд албан ёсны уулзалтаар үүссэн . Тэр үед Чарлиз Хэнритон биржийн ерөнхийлөгчөөр сонгогдож дөрөвдүгээр сард 749 гишүүд хувьцаагаа зарж гэрээгээ зөрчсөн . Дэлхийн нэгдүгээр дайны улмаас тус бирж 1914оны 7 сараас 12 сарын 11 ийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон . 1915 оны 10 сард хувьцааг худалдаалах болон үнэлэгээг хувиас доллар руу шилжүүлж үнэлдэг болсон . 1920 оны 4 сар 26 нд Чикагогийн хөрөнгийн бирж хувьцаагаар ашиг олох зорилготой байгууллага болсон . 1929 оны 10 сар 29 нд хувьцааны арилжаа буурч үр дүнд нь Чикагогийн хөрөнгийн бирж нь хэцүү цагуудтай нүүр тулж тус бирж болон хөрөнгийн зах зээл хүнд байдалд орсон . 1933 оны 5 сард Үнэт цаасны талаарх хууль тогтоогдсон . Тэрхүү хууль нь хууль бусаар үйл ажиллагаа явуулахын эсрэг бөгөөд ард иргэдэд үнэт цаасны талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх зориулалттай юм .Үүний дараа 1934 онд үнэт цаасны тухай тогтоол гарч ,” Үнэт цаасны хороо ” байгуулагдсан . 1949 онд Чикагогийн хөрөнгийн бирж гэгээн Луис ,Клевлэнд, Минаполист, Паул нарын хөрөнгийн биржтэй нэгдсэн . 1952 оны 9 сарын 9 өөс эхлэн үнэт цаас арилжаалах хугацаа нь өглөөний 10 цагаас өдрийн 15:30 хүртэл арилжаалж Бямба гаригт арилжаа хийдэггүй байсан . 1959 онд Нью Орлеандогийн хөрөнгийн бирж нь Мидвестийн хөрөнгийн биржтэй нэгдсэн бөгөөд 1960 аад оны эхээр Мидвестийн хувьцаа борлуулах үйлчилгээний корпраци пүүсийн гишүүдтэй тооцоо төвтэйгээр хангахаар үүсэн байгуулагдсан . 1973 оны 5 сарын 11 нд Итгэлт Мидвестийн үнэт цаасны компани баримтийн бичгийг гаргаж эзэмшигчдэд олгож мөн хувьцааны талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг болсон. Дараа жилийнх нь 10 сар арилжааны цаг уртсаж мөн холимог комиссын систем устсан. 1878 оны 4 сард Чикагогийн хөрөнгийн бирж чөлөөт худалдааны системийг анх оруулж ирсэн бөгөөд энэ систем нь эргэлтийн үнэт цаасын хэрэглэгчдэд хамгийн үр ашигтайгаар хэрэглэгч өөртөө хүлээж авах боломжийг олгосон. 1980аад онд Чикагогийн хөрөнгийн бирж арилжаагаа өрөгжүүлэхийн тулд технологийн өргөжилт хийсэн. 1982 онд гаргасан МАХ систем нь хувьцааг үр ашигтайгаар зохицуулах систем юм. 1987 онд Чикагогийн хөрөнгийн бирж ,Үндэсний үнэт цаас тохиролцох үнийн зохицуулалтын хороо үнэт цаасыг худалдаалах программыг зохиосон. 1990ээд оны үед бирж дахин шинэчлэгдэж улмаар 1993 онд Чикагогийн хөрөнгийн бирж нэрээрээ болон өмнө байсан үйл ажилгааныхаа дагуу Чикагогийн санхүүгийн хороотой адил үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1995оны 6 сард үнэт цаасны хэлцлийн өдөр арилжаалах хугацааг 5өдөр байсныг 2өдөр болгож уртасгасан. Одоо Чикагогийн хөрөнгийн бирж нь гаргасан хувьцааг 30 минутын дараа эргэлтэнд оруулдаг. 1997 онд Чикагогийн хөрөнгийн бирж нь векселийн гүйлгээ хийж эхэлсэн. Шинэ мянганы эхэн үед хэдэн өөрчлөлтүүд гарсан. 2001 оны 4 сард бүх хувьцааг нэрлэсэн үнэтэй болгосон. 2005 онд үнэт цаасны арилжааны комисс нь Чикагогийн хөрөнгийн бирж ашгийн бус бүтэцтэй байгууллагаас бүх гишүүд нь ашиг хүртдэг хувьцаа эзэмшигчид нь удирдах зөвлөл болсоныг баталсан. Тэр жил Чикагогийн хөрөнгийн бирж үүсэл болон системийн талаарх элекрон ном гаргасан нь шинэ арилжааны системийн эхлэл болсон. 2006 онд бирж Америкийн банк болох Bear, Stearn, Goldmen ,Sachs нар хөрөнгө оруулалт хийснийг ногдол ашиг хэлбэрээр зарласан. Өнгөрсөн жилийн 2сарын Чикагогийн хөрөнгийн бирж арилжааны хөтөлөбөртэй болсноо зарласан.

Чикагогийн хөрөнгийн бирж нь Чикаго холдинг, Делвэр корпарацын салбарыг бүхэлд нь эзэмшдэг. Өмнө нь бирж хувьцаа эзэмшигдийн сонирхлын дагуу давуу эрхийн хувьцаа гаргадаг байсан. Чикагогийн хөрөнгийн биржийн тохиролцооны систем нь хамгийн үр ашигтай саналыг брокерын пүүсүүдэд тавьдаг байхаар зохицуулагддаг. Чикагогийн хөрөнгийн бирж дээрх арилжаа Нээлттэй арилжаа хийдэг компаниуд Чикагогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг гэж жагсаалтанд бичигдэх албагүй байдаг. Үнэт цаас борлуулах комисс нь жагсаалтанд л бичигдсэн биржүүдтэй арилжаа хийхийг зөвшөөрдөг. Чикагогийн хөрөнгийн бирж нь 2 төрлийн арилжааи явуулдаг. Жирийн арилжаа нь 8:30-15:00 хүртэл явагддаг, хоёр дахь арилжаа нь жирийн арилжаа дууссаны дараа эхэлж 16:00 хүртэл үргэлжилдэг