Jump to content

Чимээгүй хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чимээгүй хувьсгал (франц. Révolution tranquille, англи. Quiet Revolution) -1960-1970-аад оны Канад улсад болсон улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын цуварсан үйл явдлууд. Үүгээр канадчууд болон дэлхийн хамтын нийгэмлэгийг Канадын муж улсын угсаатны дүр төрхийг шинээр эргэн харах, юуны түрүүнд түүний үндсэн улс хоорондын харилцааг эргэн харах хэрэг гарсан. Гол нь англи канадчууд ба франц канадчуудын хоорондох харилцааны зөрчил юм. Чухал өөрчлөлтүүд нь франц хэлээр ярьдаг Канадын Квебек мужийн иргэдийн өдөр тутмын амьдралын бүхий л талбарт нөлөөлсөн бөгөөд энэ муж нь орчин үеийн шинэчлэлийн замд орж, үндэсний өөрийгөө тодорхойлох ухамсартай эрэл хайгуул хийж эхэлсэн юм.

Чимээгүй хувьсгалын гол зорилго нь "энх тайваны замаар салах" буюу наад зах нь нэг улс дотор нийтлэг эрх ашгийн төлөө адил тэгш оршин тогтнох оролдлого нь зөрчилдөөнтэй байсан хоёр ард түмний амьдрах орчныг тодорхой заах явдал байв. Өөр нэг чухал асуудал бол Канадын франц хэлтнүүдийн нийгмийг орчин үеийн болгож, шашингүй, амьдралын түвшинг Хойд Америкийнхтай ойртулах явдал байв.

Чимээгүй хувьсгалын онцлогууд

[засварлах | кодоор засварлах]
  • Чимээгүй хувьсгал нь харьцангуй тайван, хувьслын шинж чанартай байсан бөгөөд зарим нэг хохирогчид байсан.
  • Чимээгүй хувьсгал нь Кэбэк мужийн бүх хүн амыг хамарсан бөгөөд үндсэрхэг үзэлтнүүдийн үзэж байгаагаар холбооны Канадын дотор Кэбэчүүд "өөрийгөө тодорхойлох үндэстэн бий болох үр дүнд хүргэсэн" гэдэг.
  • "Хувьсгал" нь Канадын францчуудын дунд маш хурдацтай төрд шашины оролцоог бууруулах зэл дэлгэрч, хүн амын өсөлт огцом бурсан үзэгдэл дагалдсан байна.
  • Улс төр, эдийн засгийн эрх мэдэл нь англи хэлээр ярьдаг цөөнхийн гарт бараг бүрэн төвлөрч байсаныг франц хэлтнүүдэд шилжүүлж муж дахь угсаатны тэнцвэргүй байдлыг арилгасан байна.

Үйл явдлуудын хуанли

[засварлах | кодоор засварлах]

Канадын түүхчдийн дунд Чимээгүй хувьсгал эхэлсэн оны тухай тодорхойлолт үйгүй байдаг. Аль 1763 онд Шинэ Франц Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсны дараа Хойд Америкийн энэ хэсэгт Британийн ноёрхлын бүхий л хугацаанд "хувьсгал" гарах урьдчилсан нөхцөл бүрэлдэж байсан байна. Тэр үед ч англи, франц ард түмний сэтгэлгээний ялгаа илэрхий болж байжэ. Франц нь Британид, ялангуяа түүний Америк дахь эзэмшил нутагт Францын эсрэг үзэл үүсэхэд хүргэж байсан. Нэг талаараа англи, франц канадчуудын хоорондох сөргөлдөөн бүх хугацаанд өрнөж байжээ.

1960 онд Кэбэкийн сонгуульд ялалт байгуулсан Жан Лесаж (франц. Jean Lesage) либерал шинэчлэлийг эхлүүлснээр Франц канадчуудын тэвчээр эцэстээ барагдсан байна. Энэхүү "Хувьсгал" -ын төгсгөлийн огноог нарийн тодорхойлоход мөн хэцүү байдаг ч ихэнхдээ үүнийг 1970 оны "10-р сарын хямрал"-ын өмнөх өдөр гэж тооцдог байна.