Чингис архи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Premium Chinggis.jpg

Чингис цэвэр цагаан архи нь UFC группийн 2009 оноос эхлэн Монгол улсын зах зээлд нийлүүлж буй цагаан архи юм.

Чингис брэндийн шошгыг “Чингис хаан ба 9 өрлөг” хэмээх орчин цагийн уран зургаас сэдэвлэсэн бөгөөд тус зураг нь Монголын Нууц Товчоонд дүрсэлсэн баатруудыг тусган туурвисан бүтээл юм. Шилний мөрөн дэх цацаг хэлбэрийн зураас нь Есөн хөлт цагаан тугийг, хормойн хээ нь газар, шороог, шилний ёроол нь дэлхийн бөмбөрцөгийг бэлэгдсэн юм.

Чингис хаан эрэлхэг зоригт, суу заль төгөлдөр 9 өрлөг жанжин, шандаст хурдан хүлэг морьдын тусламжтайгаар Их Монгол Улсыг байгуулан, Есөн хөлт цагаан сүлдийг тахиж, үр хойч нь Дэлхийн талыг эзэлсэн түүхийг өгүүлнэ.

Реклам[засварлах | edit source]