Чингис зочид буудлын хувьчлал нэртэй луйвар
Харагдац
Чингис зочид буудлыг төсвийн хөрөнгөөр аваад өрөө төлөөгүй том хэрэг – УИХ-ын гишүүн, сайд асан Сү.Батболд холбогддог. Төрийн хянан шалгах Хорооноос МИАТ компанид хийсэн нэг шалгалтаар 5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсний дотор “Чингис” зочид буудлыг барихад зориулж МИАТ компаниас гаргасан 500 саяын асуудал орсон байдаг. Төрийн хөрөнгөөр боссон уг зочид буудал нэг л өдөр Сү.Батболдын хувийн өмч болчихсон. Шалгалтын материалаас харвал Батболд авсан өрөө төлсөн тухай баримт олдоогүй. Харин өрөндөө 100 шахам сая төгрөгөөр үнэлсэн угаалгын машин, хими цэвэрлэгээний машин хоёрыг “шахсан” тухай тэмдэглэгдсэн байдаг ч нөгөө машинуудыг нь хайгаад олоогүй гэдэг.