Чойдогийн Цэрэн
Чойдогийн Цэрэн (1940 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төрсөн -2009 онд нас барсан)- БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич, физикч эрдэмтэн.
1948-1958 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль төгссөн.
1959-1965 онд ЗХУ-ын Москвагийн Улсын их сургуулийн физикийн факультетыг онолын физикч мэргэжлээр төгссөн.
1970 онд ЗХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д “Эгэл бөөмс хөнгөн цөмтэй үйлчлэлцэх давтан сарнилын онол” сэдвээр физик математикийн ухааны дэд доктор, 1979 онд “Их энергитэй адрон цөмийн харимхай бус үйлчлэлийн давтан сарнилын онол” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1981 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1982 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1965-1966, 1971-1974 онд ШУА-ийн Физик, химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.
1972-1974 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт үр ашиг тооцоолох хэлтсийн дарга.
1972-1974 онд Дахин сэргээгдэх энергийн эх үүсгүүрийн судалгааны тасгийн дарга.
1974-1980 онд Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ЭШАА, Цөмийн асуудлын лабораторийн дэргэдэх программ хангамж, тооцоолон бодох төвийн эрхлэгч.
1980-1982 онд БНМАУ-ын ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.
1982-1987 онд БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч.
1982-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх цөмийн энергийн комиссын орлогч дарга.
1984-1987 онд Австри улсын Вена хот дахь Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн, цөмийн эрчим хүчний техник туслалцааны салбарын эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллаж байв.
1984 онд Олон улсын Астрофизикийн академид жинхэнэ гишүүн, 1984 онд Унгарын ШУА-ийн Буддын нийгэмлэгийн гишүүн, 1982-1989 онд МАХН-ын ТХ-ны гишүүн, АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдож, АИХ-ын орлогч даргын албыг 8 жил хашсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиар шагнагдаж, 2008 онд Улаанбаатар их сургуулийн профессор цол олгожээ.
Судалгааны ажлууд
[засварлах | кодоор засварлах]Эгэл бөөмс, атомын цөмийн харилцан үйлчлэл бүтцийн онол, их энергитэй эгэл бөөмс-цөмийн харилцан үйлчлэлийн онол чиглэлээр зонхилон ажилласан байна.