Чойжилнамсрайн Батмөнх

Чойжилнамсрайн Батмөнх нь (1931 онд төрсөн) Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цэрэг дайны зураач буюу баталист зураач хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ч. Батмөнх нь 1958 онд Улаанбаатар хотноо Дүрслэх урлагийн коллежийг дүүргэжээ. 1967 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн байна.

Үзэсгэлэн[засварлах | кодоор засварлах]

Ч. Батмөнх нь 1958 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.

1980-1980 оны хооронд ганцаарчилсан үзэсгэлэнгүүдийг Улаанбаатар хотноо гаргаж байсан.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

1970 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

1975 онд Зурагт хуудасны үзэсгэлэн уралдааны тэргүүн байр

1979 онд Халхын голын дайны 40 жилийн ойд зориулсан үзэсгэлэн уралдааны тэргүүн байр

1980 онд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн

1983 онд Батлан хамгаалах яамны шагнал

1985 онд Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]