Jump to content

Чоймаагийн Лодойравсал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чоймаагийн Лодойравсал (1976 онд төрсөн) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх.

Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаагийн хүү.

1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
  • 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.