Чойнхорын Найдандорж
Чойнхорын Найдандорж нь Монголын драмын урлагийн найруулагч юм. Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагчаар ажилладаг тэрбээр 2011 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2025 онд Ардын жүжигчин цол хүртжээ.
1982 онд УБИС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж жүжигчний мэргэжлээр төгссөн.
1987-1992 онд Беларусийн урлагийн академийг В.А.Раевскийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр сургуулиа дүүргээд "Эрдэмтний яриа", "Алтан түлхүүр". "Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага", "Эмч нар", “Гарваа", "Интоорын цэцэрлэг", "Сократын сүүлчийн шөнө" зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээсэн. Найруулагчаар ажиллахдаа Ч.Найдандорж алдарт "Ромео, Жульетта", "Ижил хүйстэн", "Тамгагүй төр", "Сарны цагаан цус" гээд Эрдмийн театрын тайзнаа найруулагчийн ур ухаанаар шаглаж бүтээсэн жүжгүүд дээр ажилласан байна.
Улсын драмын эрдмийн театр 80 гаруй жилийн түүхэндээ 10 гаруй ерөнхий найруулагчийн нүүр үзсэн байдаг. Ерөнхий найруулагч болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий урлах эрдмээрээ театрын түүхэнд олон өнгийн гэрэлт зам үлдээсэн. С.Гэндэнгийн, Л.Ванганы, Г.Доржсамбуугийн, Б.Мөнхдоржийн гэсэн өвөрмөц онцлог бүхий тэр замыг Ч.Найдандорж гэдэг найруулагч үзүүлсэн.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Тайзны дүр
[засварлах | кодоор засварлах]- Эрдэмтний яриа (1982) -Төмөр
- Алтан түлхүүр (1983) - Дуремар
- Буэнос-Айресаас хийсэн сурвалжилга (1984) - Педро
- Эмч нар (1984) - Сандаг
- Гарваа (1985) - Золбадрах
- Сувдан сондор (1986) - Эспин
- Интоорын цэцэрлэг (1986) - Тромифов
- Сократын сүүлчийн шөнө (1994) - Сократ
Найруулагчаар ажилласан жүжгүүд
[засварлах | кодоор засварлах]- Худалч эхнэр (1993)
- Тожоо жолооч (1995)
- Ромео Жульетта хоёр (1996)
- Ижил хүйстэн (1997)
- Тамгагүй төр (1998)
- Хориотой (2006)
- Аксиом буюу нотлох албагүй үнэн (2006)
- Сарны цагаан цус (2007)
- Аянгын бороо (2009)
- Хайрын домог (2010)
- Диваажингийн хаалга (2010)
- Оролмаа эх (2011)
- Эсрэг дурлал (2012)
- Нора (2012)
- Чөлөөт хос (2014)
- Манлайбаатар (2017)
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1993 онд Худалч эхнэр жүжгээр Соёлын яам, МУАХ-ны шилдэг бүтээлийн шагнал
- 1996 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгээр "Гоо марал" шагнал
- 1999 онд “Тамгагүй төр” жүжгээр "Гоо марал" шагнал
- 1998 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
- 2007 онд “Хориотой жүжиг” жүжгээр “Гэгээн Муза IV” наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал
- 2008 онд “Сарны цагаан цус” жүжгээр “Гэгээн муза V” наадмын шилдэг найруулагч шагнал
- 2010 оны “Гэгээн Муза VII” наадамд “Аянгын бороо” жүжгээр шилдэг найруулагч шагнал
- 2011 онд Намдагийн нэрэмжит шагнал
- 2011 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг
- 2013 онд “Эсрэг дурлал” жүжгээр “Гэгээн Муза X” наадмын шилдэг найруулагч шагнал
- 2025 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол.