Чуваамэдийн Энхбат
Чуваамэд ЭНХБАТ - хөгжмийн онолч, хөгжим судлаач, багш-Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн Хөгжмийн Ухааны Тэнхмийн эрхлэгч /2013 оноос/ хөгжмийн онол, сонсголын багш.
1978 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн цохивор хөгжимчин мэргэжлээр төгссөн ба 1979-1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дунд сургууль, 1984-1989 онд ОХУ-ын Екатеринбург хотын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийг хөгжмийн онолч, судлаач /магистр/ мэргэжлээр төгссөн.
1989 оноос эхлэн Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, сонсголын багшаар ажиллаж байна.
Тэрээр Олон улсын болон гадаад, дотоодын 20 гаруй эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд үүнд:
· 2018-2019 онд Монгол Улсын Консерваторийн “Тогтвортой хөгжил-Урлаг судлал” багш судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлын “Орчин үе-Урлаг судлал” салбарын хуралдаанд оролцож “Монгол уртын дууны хөгийн тогтолцоо” сэдэвт илтгэл тавьж тэргүүн байр эзэлсэн.
· 2019-2020 хичээлийн жилд “Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг, Хөгжмийн боловсролын хөгжил” Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд “Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлд таван эгшигт хөгийн хэрэглэгдсэн байдал” сэдвээр илтгэлд тавьсан.
· 2020-2021 хичээлийн жилд “Хуучрын шинэ концерт дахь таван эгшигт хөгийн тогтолцоо” сэдвээр хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн уран бүтээл дээр судалгааны ажил хийж “Шилдэг хөгжмийн судлаач” өргөмжлөлөөр шагнагдсан.
Гавьяа шагнал:
2003 он БСШУЯамны "Жуух бичиг"
2009 он МУ-ын Боловсролын Тэргүүний Ажилтан
2020 он МУ-ын Соёлын Тэргүүний Ажилтан
2020 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2020 он МУК-ийн хүндэт профессор