Jump to content

Чулуундоржийн Хашчулуун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чулуундоржийн Хашчулуун (1966 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн) -Монгол улсын эдийн засагч, доктор, профессор.


1989 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн факультетыг улаан дипломтой төгссөн.

1989 оноос МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эдийн засгийн онолын багшаар ажилласан. 1991 онд Улсын аспирантурын шалгалтыг амжилттай өгч, гадаадад суралцах эрхийг авсан.

1992-1994 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд аспирантурт судлаач оюутнаар 2 жил мэргэжил дээшлүүлсэн,

1994-1996 Япон Улсын Йокохама хотын Их Сургуульд “Хөгжиж буй орон дах инфляци ба валютын ханшийн макроэдийн засгийн загвар” сэдвээр магистрийн зэргийг хамгаалсан.

1996 оноос Токиогийн Кейо Их Сургуульд эдийн засгийн онолын чиглэлээр докторантурт суралцсан.

2003 онд “Жижиг нээлттэй эдийн засаг дах гадаад худалдааны либералчлал ба аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр докторын зэргийг хамгаалж, • 2004-2009 оноос МУИС-ийн ЭЗС-ийн захирлаар ажилласан.

2007 онд Эйзенхауэр сангийн шугамаар АНУ-д уригдаж судалгаа хийж байсан. • Эдийн засгийн бодлого боловсруулалтын чиглэлээр 2005-2007 онд Монгол Улсын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ажлын бүлэгт, 2007-2008 оноос хойш Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бодлогын зөвлөл, Еренхийлөгчийн дэргэдэх эдийн засагч нарын зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.

2009-2012 оноос Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга.

2010-2011 онуудад Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажилласан. • Төр хувийн түншлэл (концесси), Хөгжлийн банк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах чиглэлээр ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлогтой уялдуулах, Монгол Улсын 2012-2016 хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд (стратеги), 2012-2017 оны Монгол Улсын дунд хугацааны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг боловсруулж Засгийн газраар батлуулах ажлыг удирдсан. • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн анхны төслийг боловсруулах, Концессийн, Инноваций хууль, Хөгжлийн банкны хууль, Төсвийн хуулийн зарим хэсгийг боловсруулж батлуулах ажлыг удирдаж байсан.

2012 оноос МУИС ЭЗС-ийн профессор, МУИС-ийн Эрдмийн зөвлөл, ТУЗ-ын гишүүн.

2013 оноос Монголын Занарын Холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2015 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн.

2015 оноос Улаанбаатарын хөгжлийн корпораци, Mongolia Mining Corporation-ийн ТУЗын гишүүн.

2015 онд Орос Холбоот Улсын Эдийн засгийн их сургуульд (РЭУ, Москва) уригдан ажилласан.