Чүлтэмийн Батсайхан
Чүлтэмийн Батсайхан (Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн)- Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч мэргэжлээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Г.Жамъян, Ардын жүжигчин Б.Буян багш нарын удирдлага дор сурч төгссөн. 1978 онд Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр орсон байна.
Тэрээр 1982 онд морин хуурч Д.Цогтсайханы санаачлагаар Ардын жүжигчин Ж.Батчулуун, их хуурч асан Т.Ганбат нарын хамт “Морин хуурын дөрвөл”-ийг байгуулахад нэгдүгээр морин хуурчаар тоглосон.
1989 онд Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн зохиолоор морин хуурд зориулсан анхны симфони оркесторыг тоглосон байна.
Ч.Батсайхан Соёл урлагийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй, 2004 онд “Шинэ иргэншил” дээд сургуулийг магистраар төгссөн.
2008 онд СУИС, Хөгжим бүжгийн коллежид багшилсан.
Тэрээр 1993 онд гавьяат, 2009 онд Ардын жүжигчин болсон байна.