Jump to content

Шавж үргээгч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шавж үргээгч (заримдаа шавж шүршэгч гэж нэрлэдэг) шавжнуудыг арьс, хувцас, эсвэл бусад гадарга дээр нь газардан, авирахаас нь сэргийлэн тэрхүү гадарга дээр тавьж өгсөн бодис юм. Шавж үргээгч нь хумхаа, Лайм, Денге, булчирхайн тахал, голын харалган, ба Баруун Нилийн вирус гэх мэт шавжин биетээр тархдаг өвчнөөс сэргийлэх, тархалтыг удирдах зорилгоор ашигладаг. Ихэнхдээ өвчин дамжуулагч болдог хортон шавжнуудад бөөс, ялаа, ба шумуул; ба хачиг (аалз) багтддаг. [сурвалж оруулах хэрэгтэй]

Зарим шавжны үргээгч шавжны хор (шавж устгагч) байдаг боловч ихэнх нь зүгээр л шавжнуудыг үргээдэг байна. Аль нь ч тодорхой медиан хэмжээнд хүрсэн тохиолдолд шавжинд үхлийн хортой байж болох ч, шавжны хор гэх ангилалд байгаа бодис бага хэмжээнд ч гэсэн үхэлд хүргэдэг.