Шагай няслах
Appearance
Шагай няслах тоглоомоор нэг хүүхэд ч гэсэн тоглож болдог. Энэ нь олон шагайг ширдэг дээр цацаж ижил дүрсийг хооронд нь хонийг хониор, морийг мориор нь няслахдаа гурав дахь шагайг шүргэх төдийд дараагийн хүн нясладаг. Ингэж няслахдаа өөр шагай оновол нэг шагай буцааж тавьдаг. Шагайг мөн өргөн вандан дээр өрөөд тусгай суман дээрээ няслаж тоглох ч бас бий. Шагай няслах нь зөвхөн хэсгийг нөгөөгөөр онохоос гадна бөөн шагайг хооронд нь няслаж авсаар эцэст нь олон янзын байрлалаас нясалдаг. Ингэж няслахыг нясамдах, нясанцах, харвах гэж нэрлэх явдал ч байна.
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 367