Шагдарсүрэнгийн Ариунаа

Овог, нэр: Шагдарсүрэнгийн Ариунаа

Боловсрол: Хүн ам зүйн докторант

Олонд танигдсан үйл: Охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, хүчирхийлэл дарамтаас ангид байж, нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн эрхээ эдлэх боломжийг илүү өргөн хүрээнд бий болгохын төлөө тууштай тэмцэгч, хүний эрхийг хамгаалагч.  

Ажил, мэргэжил: Сэтгүүлч мэргэжилтэй. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн

Товч танилцуулга:

Ш.Ариунаа нь Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, Улаанбаатар хотын 82, 19 дүгээр сургуульд сурч байгаад 9-р ангиасаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1 зүгээр 10 жилд суралцаж төгссөн.

Сэтгүүлч мэргэжлээр баклаврын зэрэгтэй 2000 онд төгсөж, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (1924 онд байгуулагдсан) ТББ-ын дэргэдэх Монголжингоо сонинд эх бэлтгэгчээр ажлын гараагаа эхэлсэн.

Сурагч, оюутан байхаас нийгмийн идэвхтэй ангийн дарга, сурагчийн зөвлөл, оюутны зөвлөлийн дарга зэрэг олон нийтийн төлөө өөрийгөө сорьж ирсэн. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ-нд Гүйцэтгэх захирал хүртэл 13 жил ажиллаж, Сентоза ХХК-д Гүйцэтгэх захирал, хувийн бизнес эхлүүлэн цайны газар ажиллуулж байсан.

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо НҮББ-ыг 2014 онд найзуудын хамт үүсгэн байгуулж, одоо Тэргүүнээр нь ажиллаж байна. Мөн Жендэрийн Үндэсний Хорооны Жендэрийн шинжээч, ХНХЯ-ны Жендэрийн салбар хорооны гишүүн, Европын Холбооны 2020 оны Хүний эрхийг хамгаалагч шагналт, хүний эрхийн идэвхтэн.

Хөдөлмөрлөх эрхийг сурталчлах, нөлөөлөх, эрх зүйн орчинг сайжруулах  сургалт, зөвлөгөө, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд НҮБ-ын Хүний Эрхийн Хороонд иргэний нийгмийн байгууллагын 2 удаагийн тайлан бэлтгэх, явуулах үйл ажиллагаанд оролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад АББД-ыг тусгах болон Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргахад хувь нэмрээ оруулсан.

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих Холбоо НҮТББ байгуулан 10 жилийн турш, тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулан улмаар Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад салбараа нээн, өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн хөгжилд идэвхтэй оролцогч болохыг хүлээн зөвшөөрөх, халамж хүртэгч төдийхөн биш хөдөлмөр эрхэлж өөрийн орлогоороо амьдралаа залгуулах үзэл санааг түгээж, нийт эмэгтэйчүүдээ дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар зарим ижил төстэй, чиг үүрэгтэй ТББ-уудтай хамтран ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажлын байр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, дарамтыг хориглох, Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох” тухай 6, 7-р зүйлийг томъёолон батлуулахад бусад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ТББ, зүтгэлтнүүдтэй хамт 8 жил нөлөөллийн ажил явуулж УИХ-аар батлуулсан, Монгол улсад анх удаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг 4 жилийн туршид яам, Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, НҮБ-ын Хүний Эрхийн Хороонд тайлан илтгэл явуулж, зөвлөмж авч, нөлөөлөх замаар батлуулсан байна.

Хүний эрх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр олон удаагийн сургалтыг хот, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдэд тогтмол явуулдаг, үндэсний болон олон улсын тэтгэлэг олгогч байгууллагын тэтгэлгийн уралдаанд тогтмол оролцож, шалгаран “Тайгын бэрүүд”, “Хүндээ ээлтэй хамт олон”, “Ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлье”, “Дэм дэмэндээ”, “Өөрчлөх боломж бий”, “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрх”, “Цэцэг биш мэдлэг” зэрэг олон арван төсөл хэрэгжүүлсэн. “Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал”, “Хогийн цэг дээр гар аргаар хог ангилдаг эмэгтэйчүүдийн нөхцөл байдал”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын судалгаа”, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн тайлан”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хяналт үнэлгээ” зэрэг судалгаа, хяналт үнэлгээ хийж, НҮБ-ын Хүний эрхийн хороо, бусад хороонд ЭЯГБХУТК-ийн хэрэгжилтийн тайлан илгээж, НҮБ-ын гишүүн орнуудаас өгсөн Зөвлөмжийг Монгол улсад хэрэгжүүлэхэд Хүний Эрхийн Форум зэрэг бусад ТББ-ын эвслийн хамт идэвхтэй ажиллаж байна.

Мөн эрсдэл өндөртэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, байгаль хамгаалагчдын эрх зүйн орчныг бий болгох тал дээр дуу хоолойгоо өргөн, тууштай тэмцэж байгаа хүний эрх хамгаалагч юм.

Хэвлүүлсэн бүтээл, ярилцлага, цахим хаяг:

https://www.ohchr.org/en/hr-bodies/upr/ng-os-mid-term-reports

https://www.ohchr.org/en/documents/concluding-observations/cedawcmngco10-concluding-observations-tenth-periodic-report

https://www.youtube.com/watch?v=qkomrpsydHI

https://www.youtube.com/watch?v=atwDACnLPV0

https://www.youtube.com/watch?v=fd9ctq1Ek7g

https://www.youtube.com/watch?v=eFuKCIDycUA

https://ikon.mn/n/303b

https://www.24tsag.mn/a/206969

https://www.news24.mn/a/4052

https://www.zindaa.mn/4rbx

https://gogo.mn/r/203147

https://www.unuudur.mn/a/254389

https://montsame.mn/mn/read/255884

https://gogo.mn/r/6nevd

https://www.etv.mn/?p=9142

https://ikon.mn/n/1pte

https://www.unuudur.mn/a/119688

https://tentsuu.mn/news/16978244043164

https://eagle.mn/r/118951?fbclid=IwAR22aDKlTO291DOKUX0pC2SrujDfRoIZ4F7h-SU4_abV88WdO2SG9SPMJqk

https://www.toim.mn/article/5ac6hh8c

Эх сурвалж: "Өглөөний сонин" 2020.04.02 №059