Шагдарын Дулмаа
Харагдац
| Шагдарын Дулмаа | |
|---|---|
| Төрсөн: | 1934 Төв аймгийн Баян сум |
| Өнгөрсөн: | 2024 оны 3 сарын 27 |
| Ажил үйл | 3охиолч |
| Улс орон | Монгол улс |
| Боловсрол | Дээд |
| Төрөл | яруу найраг, үргэлжилсэн үг |
| Шагнал | Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн |
Шагдарын Дулмаа (1934 онд Төв аймгийн Баян суманд төрж, 2024 оны 3-р сарын 27-нд нас барсан) - Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч.
“Хаан найргийн хатан Дулмаа” гэж ард олонд алдаршсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1954 онд Монгол Улсын Их Сургууль
- 1958 онд Зөвлөлт Холбоот Улсын Комсомол-ын төв сургууль
- 1967 онд Коммунист Намын дээд сургууль төгссөн
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Лекторын уран чадвар" /1962/
- "Социализмын үеийн гэр бүл" /1961/
- "Үүрийн цолмон" /1966/
- "Өглөө" /1969/
- "Халхын сайхан эрчүүд" /1971/
- "Мөнгөн хонх" /1976/
- "Мөнгөн чавхдас" /1977/
- "Нарны алтан тоос" /1981/
- "Хайрлахын заяатай орчлон" /1984/
- "Галын тэнгэр" /1988/
- "Хайрын мянган бодол" /1991/
- "Цэнхэр гараг" /1991/
- "Хайрын эгшиглэн" /1990/
- "Хунгийн нулимс" /1990/
- "Алтан урсгал" роман
- "Дурсан хайлах уянга /2005/
Мөн түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь дуу болж ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- МЗЭ-ийн шагнал /1970/ - "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо
- Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1984/ - "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ
- Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /2007/
- Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол /2014/