Jump to content

Шагдарын Сандаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шагдарын Сандаг (1928 онд өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, 2007 онд нас барсан) - БНМАУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн.

Буриад ястан. 1945-1949 онд МУИС-ийн түүхийн салбарыг дүүргэсэн.

1949-1954 онд МАХН-ын Төв Хорооны Худалдаа-үйлдвэрийн хэлтэст референт, НТХ-ны дэргэдэх Намын дээд сургуулийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч, түүхийн багш.

1954- 1958 онд Москвад ЗХУ-ын ГЯЯ-ны ОУХДС-ийн аспирантур,

1958-1959 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга.

1959 оноос ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.

1974-1976 онд ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд секторын эрхлэгч.

1976-1986 онд Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан.

1978 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд “Внешняя политика МНР: 1921-1976 гг.” сэдвээр түүхийн шинэлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1986-1991 онд Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал,

1991-1996 онд АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуульд зочин профессор, Тайваньд судлаачаар ажиллаж байжээ.