Шар дэмэг

Шар дэмэг цэцэг нь (англ. Alyssum), Brassicaceae буюу Байцайтан овгийн цэцэг юм. Шар дэмэг цэцгийг нь "дэмэг цэцэг" гэх нь бий. Учир нь шараас гадна цагаан, ягаан, хөх ягаан өнгөтэй байдаг. Шар дэмэг буюу дэмэг цэцгийг өнгөөс нь шалтгаалж "цагаан дэмэг, ягаан дэмэг, хөх дэмэг" гэж нэршинэ.

Шар дэмэг цэцэг нь 10 см-аас эхлээд 100 см өндөр болж ургадаг.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Шар дэмэг цэцэг нь Умард ба Өмнөд Америк, Евроази, Африк, Мадагаскар нутагт таарах 150 орчим зүйлтэй. Үүнээс 5 зүйл нь Монгол оронд ургадаг. Гол төлөв говь цөл нутагт ургадаг бөгөөд чимэглэлийн зориулалтаар ашигладаг.